Жүдогоор С.Мияарагчаа "World Masters”-аас алтан медаль хүртжээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа Солонгосын татамигаас алтан медаль хүртлээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй "World Masters" жүдо бөхийн тэмцээн БНСУ-ын сувон хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн орны дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг жүдочдыг нэр заан урин оролцуулдаг энэхүү тэмцээнд эрэгтэй 86, эмэгтэй 82 шилдэг жүдоч хүч үзсэн байна. Тус тэмцээнд манай улсаас таван жүдоч урилгаар оролцсон юм.

Тэмцээний 66 кг-д жиндээ дэлхийд тасархай тэргүүлж буй хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, жиндээ чансаагаараа 11-т бичигдсэн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа хоёр хүч үзсэн. Тэд эхний тойрогтоо хоёул гоц мөргөсөн байна. Харин хоёрдугаар тойргийн барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар Солонгосын жүдочинд оноогоор ялагджээ. Ийнхүү тэрбээр тус тэмцээний шагналт байрт шалгарсан юм. Олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа хоёрдугаар тойрогтоо Японы жүдочийг, гуравдугаар тойргийн буюу зооны аваргын төлөө Оросын бөх Мусо Мугашков нарыг тус тус цэвэр ялжээ.

Ингээд тэмцээний аваргын төлөө Оросын жүдоч Алим Гадановтой барилдан нэг минут 23 секундын дотор өрсөлдөгчөө цэвэр ялж "World Masters"-ийн дэвжээнээс аваргын алтан медаль хүртжээ. С.Мияарагчаа энэ удаагийн тэмцээнд өрсөлдөгчдөө илүүрхэн бүгдийг нь цэвэр ялж "World Masters"-ийн татами дээр монгол жүдочийн ид хавыг гайхуулсан байна.

Тус тэмцээний -100 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн эхний тойрогтоо Египетийн бөхөд вазари үнэлгээгээр ялагдан "World Masters"-ыг өндөрлөжээ. Ийнхүү Сувоны дэвжээнд манай улсын таван жүдоч оролцсоноос олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа алтан медаль хүртсэн байна.
Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...