Сарын дараа нийт иргэд тавган антенн ашиглах боломжгүй болно

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Ирэх хоёрдугаар сарын 23-наас тавган антенн ашиглах боломжгүй болох нь. Энэ талаар "Радио телевизийн сүлжээ" улсын үйлдвэрийн газрын дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

Манай улс хиймэл дагуулын Интелсат систем ашиглахаар 1991 онд байгуулсан гэрээ дуусч байгаа бөгөөд энэ өдрөөс цааш Кю зурваст шилжиж байгаа гэнэ. Үүнтэй холбоотой 373 сум суурин газрын дахин дамжуулах станцыг шинэчилж дуусч байгаа учир нийслэл, аймаг сумын иргэдийн хувьд антенн солих шаардлагагүй юм. Харин аймаг сумаас алслагдсан иргэдийн ашигладаг 1.6-2.1 метрийн диаметртэй антенн, хүлээн авагчаа зайлшгүй солих болж байна. Кю зурвасын хувьд хүчин чадал сайтай, зурвас өргөн, хамрах хүрээ их байдаг учир Монголын газар нутаг төдийгүй зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хүрээнд телевиз, радио хүлээн авах боломж нээгдэж байгаа ажээ. Үүний дүнд аймагт найм, суманд зургаан суваг хүлээн авдаг болно. Ийм төрлийн антенн хүлээн авагчтайгаа багцаараа 200 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд Нарантуул худалдааны төвийн ойролцоо байдаг ДДЭШ компани борлуулж байгаа аж.

Манайх 1991 оноос өмнө Азиасат систем ашиглаж байжээ.
Монцамэ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...