Аж ахуйн нэгж хэрхэн үүсгэн байгуулах вэ?

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
Та өөрийн бизнесээ албан ёсоор явуулахаар шийдвэр гаргасан уу? Тийм бол Аж ахуйн нэгжээ хэрхэн бүртгүүлэх талаар товч боловч тодорхой мэдээллийг танд хүргэж байна.

Аж ахуй нэгжийг бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
Та аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байх ёстой. Үүнд:
  • Өргөдөл: Өргөдлийн загварыг бүртгэлийн төв байгууллага батлах ба түүнд дараахь зүйл агуулагдсан байвал зохино.
    • Хуулийн этгээдийн төрөл;
    • Байгуулагдаж буй хэлбэр нь холбогдох хуульд заасан шаардлагад нийцэж байгаа;
    • Ирүүлсэн баримт бичиг нь улсын бүртгэлийн жагсаалтад бичилт хийх шаардлага хангахаар мэдээлэл агуулсан
    • Компанийн хэлбэрээр байгуулагдаж буй хуулийн этгээдийн хувьд өөрийн хөрөнгийн хэмжээг заасан.
  • Үүсгэн байгуулсан шийдвэр /протокол хэлбэрээр/, хэрэв ганц гишүүнтэй бол өөрийн нь шийдвэр;
  • Хоёр ба түүнээс дээш гишүүнтэй бол гэрээ, /хувьцаат компанид төсөл/ нотариатаар баталгаажуулсан байна;
  • Дүрэм; /нотариатаар баталгаажуулсан байна/
  • Өөрийн болон оноосон нэр давхардсан эсэхийг бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт;
  • Хураамж төлсөн баримт.
Татвар төлөгчийн бүртгэл /Маягт ТБ-ОУ-д дараахь материалуудыг хавсаргасан байна. Үүнд:
  1. Нэрийн сонголтын баталгаажуулалт
  2. Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол холбогдох байгууллагаас авсан зөвшөөрөл
  3. Улсын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  4. Эхлэлтийн тайлан тэнцэл
Хоршооны өргөдөлд
1. Бүх гишүүдийн хурлын протокол
2. Хоршооны дүрэм / Байрны түрээсийн гэрээ, үүсгэн байгуулагчдын Анкет

Нөхөрлөлийн өргөдөлд:
1. Нотариатаар баталгаажуулсан үүсгэн байгуулах гэрээ / Нөхөрлөл компани/ тухай хуулийн 20-р зуйлийн 2 дах хэсэг хэсэг, 28-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/ Гэрээнд байрлах байрны түрээсийн гэрээ болон үүсгэн байгуулагчдын анкетыгхавсаргасан байна.
2. Гишүүдээс тухайн өргөдөлд оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өргөдөлд :
1. Үүсгэн байгуулсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр / протокол, тогтоол /
2. Комланийн нотариатаар баталгаажуулсан дүрэм / Компанийн тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу / Дүрэмд байрлах байрны түрээсийн гэрээ болон үусгэн байгуулагчдын анкетыгхавсаргана.
3. Гишүүдээс тухайн компанид оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагуудаас гаргуулсан баталгаа
4. Дүрмийн санд хөрөнгө хүлээн авсан тухай гмшүүдийн үйлдсэн акт
5. Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд ГХОГХА-ын даргын тушаал болон сертификатын хуулбар

Аж ахуйн нэгжийг хэрхэн бүртгүүлэх вэ?

1-р алхам: Оноосон нэр авах
Аж ахуйн нэгжийн оноосон нэрийг Улсын бүртгэлийн газраас авна. Нэр авахдаа 5-6 нэр бодож, өөртөө төлөвлөж очих хэрэгтэй.
Шаардлагатай бичиг баримт: Иргэний үнэмлэх

2-р алхам: Бичиг баримтаа хүлээлгэн өгөх
Та өмнөх хэсэгт өгүүлсний дагуу аж ахуйн нэгж бүртгүүлэх бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн бол Улсын бүртгэлийн албан дээр суудаг дүүрэг хариуцсан байцаагчид хүлээлгэн өгнө. Хэрэв бичиг баримтаа бүрдүүлээгүй эсвэл дутуу бүрдүүлсэн бол танд хариуцсан байцаагч тань энэ асуудлаар зөвлөгөө өгнө.
Тэмдэгтийн хураамж: 10000 төгрөг

3-р алхам: Харилцах данс нээлгэх
Аж ахуйн нэгжийн гэрчилгээ авахын өмнө Та аль нэг арилжааны банкинд очиж харилцах данс нээлгэнэ. Харилцах данс нээлгэх хүсэлтээ шинээр байгуулж байгаа аж ахуйн нэгжийн нэр дээр бичгээр гаргана. Аж ахуйн нэгжийн дансны доод үлдэгдлийн хэмжээ арилжааны банк бүртхарилцан адилгүй байх ба өөрчлөгдөж байдаг.
Та арилжааны банкийг сонгохдоо тухайн арилжааны банкны найдвартай байдал, гадаад ба дотоод төлбөр тооцоог гүйцэтгэх байдал, түүнчлэн харилцагч болсны дараа уг банкнаас зээл авах боломж зэргийг анхаарч үзэх хэрэгтэй.

4-р алхам: Дүүргийн татварын албанд очиж бүртгүүлэх.
Хариуцсан байцаагчаас өгөх аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн дугаар ба регистрийг бичсэн 2 маягтыг авч дүүргийн татварын газар очиж бүртгүүлнэ. Дүүргийн татварын газраас Танд аж ахуйн нэгжийг бүртгэн авсан гэсэн тодорхойлолт олгоно.

5-р алхам: Аж ахуйн нэгжипн гэрчилгээ авах
Дүүргийн татварын газраас олгосон тодорхойлолт дээр үндэслэн Улсын бүртгэлийн газраас эж ахуйн нэгжийн гэрчилгээг олгоно. Та бичиг баримт зохих ёсоор бүрдүүлсэн тохиолдолд аж ахуйн нэгжээ ажлын 3 хоногт багтаан бүртгүүлнэ.

5-р алхам: Тамга захиалж хийлгэх
Аж ахуйн нэгжийн тамгыг Цагдаагийн ерөнхий газрын харъяа Тамга тэмдгийн үйлдвэрт 7 хоногийн хугацаанд захиалгаар хийдэг. Энд зөвхөн аж ахуйн нэгжийн гэрчилгээ шаардлагатай.
Тамга хийлгэх үнэ: 24100 төгрөг хүртэл

Нэмэлт: Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол эхлээд ямар нэг тусгай зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагаа эрхлэх үндсэн дээр аж ахуйн нэгжээ байгуулж гэрчилгээгээ авна. Дараа нь холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрлөө авч, аж ахуйн нэгжийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...