Ц.Мянганбаяр өөрийг нь хорихгүй байх хүсэлт гаргажээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр ашигт малтмалын лицензээ барьцаалан “Зоос” болон “Анод” банкнаас 160 гаруй сая доллар буюу 205 тэрбум төгрөгийн зээл авсан ч хугацаанд нь төлөөгүйгээс тус хоёр банк хохирол хүлээсэн билээ.

“Анод” болон “Зоос” банкнаас их хэмжээний найдваргүй зээл авч, банкийг санхүүгийн эрсдэлд оруулсан хэрэгт холбогдоод байгаа Ц.Мянганбаяр Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасан байна.

Тэрбээр хүсэлтэндээ, “Анод” банктай холбоотой асуудал дэгдэхэд гэрчээр оролцсон тэр үед санхүүгийн бүх л баримтаа цагдаагийн байгууллагад шалгуулсан. Тиймээс өдгөө цагдан хорихгүй байхыг хүсээд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй дуудсан цагт очиж тайлбар мэдүүлэг өгч байхаа илэрхийлжээ.

Цагдаагийн байгууллагын эх сурвалж түүнийг цагдан хорих эсэхийг прокурор, шүүхийнхэн шийдвэрлэнэ гэсэн юм. Түүнийг сэжигтнээр тооцон шалгахаар болсон ч саяхан хүртэл мэдүүлэг аваагүй байсан бөгөөд энэ долоо хоногт асуудал тодорхой болно гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалж өгүүллээ.
ГоГо

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...