Улсын нөөцийн гуравны хоёр нь дуусчээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Өвөлжилт хүндэрч, зарим аймагт зудын хэмжээнд хүрснийг МАХН-ын бүлгийн хуралдаанаар ярьжээ.

УИХ-ын гишүүд саналаа хэлж, Ерөнхий сайдын танилцуулга хийсэн хуралдааны талаар бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн юм.

Одоогоор Засгийн газар улсын нөөцийн өвс, тэжээлийн гуравны хоёрыг зудтай байгаа аймгуудад хуваарилсан байна.
Гэсэн ч цаашид өгөх өвс, тэжээлгүй болсон тул холбогдох арга хэмжээ авах талаар ярилцжээ.

Тэжээл нэмж үйлдвэрлэх, өвс тэжээл гадаадаас олох талаар гишүүд саналаа хэлсэн гэнэ. БНХАУ, ОХУ-д хандаж өвс авах талаар ярьж байгаа гэнэ.

Мөн УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон аймгийн нутгийн зөвлөлтэй хамтарч хандив тусламж цуглуулж байгааг Д.Лүндээжанцан дарга онцлов. Түүнчлэн, УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд, ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлахаар болсон байна.
ГоГо

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...