Клауди Шиффер гурав дахь хүүхдээ гаргана

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


39 настай супер модель Клауди Шиффер жирэмсэн болжээ. Тэрбээр зургаан настай Каспар, таван настай Климентина гэдэг хоёр хүүхэдтэй.
Клауди болон түүний нөхөр 38 настай Британийн продюссер, найруулагч Майкл Вон хоёр хүүхдийнхээ хүү, охины аль нь болохыг одоогоор нууцалж байна. Супермодель дахин нэг хүүхэд төрүүлэх талаар өмнө нь юу ч ярьдаггүй байсан. Гэхдээ тэрбээр эх болсон нь түүнийг бүрэн өөрчилсөн гэдгийг нэг бус удаа ярьж байжээ. Нэгэн ярилцлагдаа “Би өдөр бүр ажиллаж, дэлхийгээр аялдаг байсан. Бүр амралтын өдөр ч ажиллаж, нэг хором ч зүгээр суудаггүй байлаа. Нөхөртэйгөө учраад цаашид амралтын өдрүүдэд ажиллахгүйгээр шийдсэн. Харин хүүхэдтэй болоод бүр ч болгоомжтой болсон. Загвар өмсөгчийн ажил сайхан л даа. Гэхдээ энэ бүхэн мөнх үргэлжилж болохгүй” хэмээн ярьсан байна.

Клауди нөхөртэйгөө 2002 оны тавдугаар сард гэрлэжээ.
Гэр бүлтэй болохоосоо өмнө тэрбээр үнэхээр их зүйлийг амжуулж чадсан. Клауди 900 орчим сэтгүүлийн нүүрэн дээр гарсан. “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийг 55 сая ам.доллар гэж үнэлжээ. Тэгэхээр түүний ажлаа зогсоож, хүүхэд, гэр бүлдээ бүх анхаарлаа хандуулах цаг ирсэн гэсэн үг.
Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...