Бид 150 жил амьдрах аргыг заана

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.




Дээд эрүүл мэнд /ДЭМ/-ийн тухай ухагдахууныг сүүлийн үед нэлээд ярьж бичих боллоо. ЭМЯ-ны удирдлагаас ч энэ асуудлыг бодлогоор дэмжиж төв, орон нутагт сургалт сурталчилгаа зохион байгуулж, эхэлжээ. Энэ удаад дээд эрүүл мэндийн чиглэлээр мэргэшиж, энэ талаар судалгаа шинжилгээ хийж амьдралд ажил болгохын төлөө бие сэтгэлээ зориулж яваа Дорноговь аймаг дахь “Одь” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмч Х.Цэрэндоржтой ярилцлаа.

-Хоёулаа ДЭМ-ийн тухай ойлголтоос яриагаа эхэлье?

-ДЭМ гэдэг нь бие эрүүл, ухаан саруул, сэтгэл ариун, дотоод хийн эргэлт тэгш, амин орон цэвэр, сүнсний ухамсар төгс төгөлдөр гэгээрэнгүй бурханлаг байж, газар дэлхий, тэнгэр огторгуй, ертөнцийн үүсэхүй, оршихуйн дээд хуульд зохицон аж төрөхийг хэлнэ.

-Та энэ ойлголт томъёоллоо дэлгэрүүлж энгийнээр тайлбарлаж өгнө үү?

-Дээрх тодорхойлолтоос ургуулан бодоход ДЭМ-ийн онол үйл ажиллагаа арга зүй нь гүн гүнзгий агуулгатай, хүрэх, эс хүрэхүйн зааг, орших, эс оршихуйн зааг хязгаартай барилдлага шүтэлцээтэй нарийн төвөгтэй ойлголт болох нь үнэн. Гэхдээ үйл хэрэг болоод ирвэл бидний өдөр тутмын амьдрал шиг туйлын энгийн юм. ДЭМ гэдэг нь хэн нэгний бодож олсон мэргэн онол санаа биш харин хүний бие махбодийн ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй сүнсний сэрэхүй, амин орон, газар тэнгэр, бурханлаг оршихуйн харилцан шүтэлцлийн туйл юм гэж ойлгож болно. Товчоор хэлбэл ДЭМ гэдэг нь өөрийгөө төгс эрүүл өөд, амар амгалан өөд, гэгээрэл өөд жолоодохуй юм. Нэг үгээр хүний бие, амар амгалан сэтгэл, гэгээрэл ухаан гэсэн ийм гурван өөдрөг цогц ойлголт юм шүү.

-Таны ярьж байгаагаар ДЭМ-ийн гэгээрэлд хүрсэн хүн бие сэтгэл, ухаан ухамсрын төгс чанарыг эзэмшин ямар нэгэн муу үйлээс ангид байх нь. Зөв үү?

-Өдгөө хүн өөрөө өөрийгөө хорт зуршилд /архи тамхи, хар тамхи / зүтгүүлж биеэ хөнөөдөг, хоолны хэрэглээгээ тохируулж чадахгүйн улмаас өвчинд нэрвэгддэг. Хүн өөрийгөө уураараа шатааж шунал, нүгэл хилэнцийг бий болгодог. Тэгээд хүний нас яасан богинохон юм бэ гэж харуусдаг. Тэгвэл энэ бүхнээс өөрийгөө аврах, арга, гарах гарцыг ДЭМ зааж сургадаг учиртай.

-Таны ойлголтоор ДЭМ-ийг эзэмшсэн хэн бүхэн өвчингүй амьдарч болох юм байна. Хэрэв өвчилбөл төгс эдгэрэх арга байдгийг өөрсдөө суралцаж дээд оюунаараа мэдэрч болох юм байна гэж ойлгож болох уу?

-Болно. ДЭМ-ийг ойлгож цэвэр ариун сэтгэлээрээ мэдэрч чадвал эрүүл мэндийн байгууллагад ч, хувь хүнд ч хязгааргүй нөөц боломж бүрдэнэ. Наад захын жишээ ДЭМ-дэд эмч нар нь эдгэрэх үе өнгөрчихөж, ер эдгэрэхгүй өвчин байна, таны насны доройтол гэж хүнд муу үг хэлэхээ. болиод харин эдгэрэхгүй өвчин гэж байхгүй гэдэг монгол гүн ухааны томъёоллыг ухааруулах юм. Ер нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хямрал гэдэг заавал тохиолдох саад бэрхшээл биш энэ бүхнийг хүмүүс өөрсдөө бий болгож байгаа юм. Эндээс бодож үзвэл ДЭМ бол хүний өөрөөс шалтгаалах цэвэр сэтгэл, ариусахуйн арга зүй, үйл ажиллагаа юм.

-ДЭМ-ийн эцсийн үр дүнг юу гэж ойлговол зохих вэ. Тухайлбал хувь хүнд хэрхэн хамааруулж ойлгох вэ?

-Энэ асуултад өргөн хүрээтэй хариулт өгмөөр байна. Би товчоор хариулахыг хичээе. ДЭМ хувь хүнд нэгдүгээрт эрүүл аж төрөх аргыг өгнө, хоёрдугаарт өвдвөл бүрэн төгс эдгэрэх аргыг хэлж өгнө, гуравдугаарт 100-150 жил хөдөлмөрийн чадвартайгаар амьдрах аргыг өгнө, дөрөвдүгээрт гэгээрэнгүй аж төрөх заншилд сургах боломжийг бүрдүүлнэ

-ДЭМ хувь хүний хүмүүжилд ч нөлөөтэй хэрэг үү?

-ДЭМ-дэд боловсрол, соёл, эрүүл мэнд гэсэн харилцан шүтэлцээтэй гурвалжин холбоог чандмань эрдэнэ нэрлэдэг. Өмнө нь манайд сургалт хүмүүжлийг зөв хослуулахыг хичээдэг байсан. Гэтэл сүүлийн 20 жилд зөвхөн мэдлэг мэргэжил олгох тал руу хэлбийж, хүмүүжил гэгээрлийн талыг орхисон. Өнөөдөр 10-р анги төгссөн бүрэнд дунд боловсролтой хүн яагаад хил дээр очоод, нэгийгээ хөнөөж, хүн барьцаалаад байна. Нөгөө гэгээрэл нигүүлсэнгүй чанар алга байна шүү дээ. Хүн хэчнээн боловсролтой байгаад хүмүүжилгүй байвал нийгэмд ямар ч бусармаг ноцтой үйлдэл гаргаж болно шүү дээ. Өнөөдөр хүний соёл иргэншил их дутагдаж байна. Өнөөдөр хүн өөрийгөө эрүүл байлгах тэр үзэл баримтлал илт дутагдаж байна. Өдгөө хүний солгой тархинд хүчирхийллийн хэлбэрийн сургалт явуулж байгаагаас нөгөө хайрладаг, энэрдэг нигүүлсэнгүй чанарын гэгээрүүлэх сургалт орхигдож байна. Уг нь гэгээрэл нь суурь болж, боловсрол хөгжих учиртай Гэтэл манай боловсролын систем буруу бодлого чиглэлтэй яваад байдаг. Тиймээс би аймгийн Засаг даргад дээр хэлсэн соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудлаар тодорхой саналаа хэлсэн, хүлээж авч байна билээ. Засаг дарга бодлого шийдвэртээ тусгана гэж найдаж байгаа.

-ДЭМ-ийн сургалтыг улсын хэмжээнд анх удаа та аймагтаа зохион байгуулсан, хүмүүс ямар сэтгэгдэлтэй хүлээж авав ?

-Би “Одь” эмнэлэг, Сайншанд дахь Анагаах ухааны сургуультай хамтран тав хоногийн сургалт зохион байгуулсан. Эмч, эмнэлгийн ажилтан, оюутан, сонирхогч иргэд гээд 50 шахам бүрэлдэхүүн оролцлоо. Улаанбаатараас ШУ-ны докгор Г.Лхагваа, эрдэм шинжилгээний ажилтан Б.Дорж, бариа засалч эмч Мандах бид хэд хичээл заалаа. Сургалтад оролцогчид “Бид хүн болсныхоо туйлын зорилго, эмчийн мэргэжил эзэмшсэнийхээ учир утгыг өөр өнцгөөс харж, ойлгож, мэдлээ” гэж байсан шүү.
Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...