Медведевийн зураг 1,7 сая $-ын үнэ хүрчээ (Хавсаргав)


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Оросын Ерөнхийлөгч Дмит­рий Медведевийн гэрэл зураг өнгөрсөн амралтын өдрөөр болсон буяны үйлст хандив цуглуулах дуудлага худалдааны үеэр 51 сая рублийн /1,7 сая доллар/ үнэ хүрчээ.

Дуудлага худалдааны үеэр
Энэ нь Сибирьт нисдэг тэргээр аялж байхад нь дагал­дан явсан өөр нисдэг тэрэгний бү­хээгээс авсан хар, цагаан гэрэл зураг аж. Улс, төр, урлагийн алдартнуудын гараар зурсан зургийг худалддаг арга хэмжээг зул сарын баярын дараа, жил бүр зохион байгуулдаг юм. Уг арга хэмжээнд оролцогчид Оросын цагаан толгойн үсгээс сугалсан үсэгтэйгээ холбоотой сэдвээр зураг зурж, дуудлага худалдаанд оруулдаг байна. Худалдаанаас олсон орлогыг хүүхдийн эмнэлэг, ахмад дайч­­дын асрамжийн газар зэ­рэг буяны байгууллагад хан­дивладаг аж. Энэ оны худалдаанаас 81 сая рубль /2,74 сая доллар/ цуг­луулсан бол өнгөрсөн онд 2,37 сая доллар олжээ.
Өнгөрсөн жил Оросын Ерөн­хий сайд Вла­димир Путины зурсан, цант­­сан цонхны зураг 1,1 сая дол­лар хүрч байжээ.

Медведевийн авсан гэрэл зураг

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...