Олны танил хамаатнууд

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Энэ удаа урлагийн ертөнцөд хамтлаа амжилт, ололттой яваа ах дүүс, аав хүү хамаатнуудын сонин сайхнаас хүргэе.

Нэгэн үеийн өрсөлдөгчид

“В” продакшны захирал дуучин Д.Болдыг урлагийн гэр бүлээс гаралтай гэдгийг нь хүн бүхэн мэднэ. Мөн тэрбээр “Никотон” хамтлагийн дуучин Д.Батчулуунтай эгч дүүсийн хүүхдүүд. Монголын рок, попын ертөнцөд нэгэн зэрэг гарч ирсэн уран бүтээлчид маань тус тусдаа хамтлаг байгуулан нэг нь хүнд рок тоглож, нөгөөх нь поп, арамби чиглэлээр залуусыг байлдан дагуулах болсон. Одоогоор Д.Болд тав дахь бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байна. Харин “Никитон”-ы Д.Батчулуун “Монголд миний уран бүтээлийн ойлгох хэмжээний боловсролтой хүн алга” хэмээн гомдоллоод авсан. Тэрбээр сүүлийн үед ямар нэгэн уран бүтээл хийхгүй байгаа ажээ.

Аавынхаа шийрийг хатаах хүү

Ард түмнийхээ сэтгэлд “Равсал панз”-ын дүрээр хоногшсон жүжигчин Б.Магсаржавын бага хүү сүүлийн үеийн кинонуудад тоглох болжээ. Түүнийг М.Наранмөнх гэдэг. “Хэцүү анги” олон ангит киноны Билгүүний дүрээр үзэгчдийн танил болсон билээ. СУИС-ийн гуравдугаар күрсын оюутан тэрбээр саяхан “Ахан дүүс” кинонд рок залуугийн дүр бүтээсэн байна. Түүнийг аавынхаа шийрийг хатаах хүү хэмээн үнэлдэг юм билээ. Б.Магсаржавын хувьд хамгийн сүүлд “Урагшаа залуус аа” кинонд тоглосон агаад одоогоор “X арт” продакшнтай хамтран ажиллаж байна.

С.Баасандорж Солонгост тогложээ

“Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрд тоглосон С.Пүрэвмаагийн төрсөн дүү нь “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Ямартай ч монголын урлагт эгч нь дэлгэцийн бүтээлээр, дүү нь эстрадын дуугаар тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж явна. С.Пүрэвмаа “Би чамд хайртай” кинонд тоглосны дараа бясалгалын төв ажиллуулж, урлагаас нэг хэсэг хөндийрөөд байсан. Харин “Би чамд хайртай-2″ кинонд тоглосноос хойш хэд хэдэн киноны урилга ирээд буй гэсэн. Харин “Харш” хамтлагийн дуучин С.Баасандорж саяхан Солонгост байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргээд ирсэн байна.

Урлагт “том артай” “Гурван охин”

“Гурван охин” хамтлагийн дуучин Солонгоог урлагт “том артай” хэмээн зарим хүн ярьдаг юм билээ. Тэрбээр гавьяат жүжигчин Т.Ариунаагийн эгчийнх хүүхэд гэсэн. Бага байхаасаа л Ариунаа эгчийгээ харж, урлагт дуртай болж өссөн гэдэг. Гавьяат жүжигчин Т.Ариунаа сүүлийн үед “Гайхамшигт үдэш” тоглолтынхоо шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Мөн уг тоглолтоо Эрдэнэт, Дархан зэрэг хотоор тоглох санаатай байгаа гэсэн. Харин “Гурван охин” хамтлагийн хувьд “Бамбино” дуундаа клип хийлгэсэн байна. Мөн ирэх сард тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн шүү.
Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...