Майкл Жексоны үхэл хүн амины хэрэг болохыг тогтоожээ

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Майкл Жексоны гэр бүлийнхэнд 2009 оны долдугаар сарын 7-нд өгсөн баримтад түүний үхлийн шалтгааныг бичээгүй байсан юм. Нэлээд хэдэн cap мөрдөн шалгасны эцэст өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр үхэл гадны хүний хийсэн "пропофола" тарианы улмаас ирснийг тогтоожээ.

Гэхдээ попын хааныг үхсэний дараахан л энэ таамгийг дэвшүүлсэн бөгөөд саяхан л энэ нь батлагдлаа. Цагдаагийн газар ч түүний үхлийн баримт бичигт өөрчлөлт оруулжээ. Жексонд үхлийн тариа хийсэн хувийн эмч Конрад Мюррей хүний амь санамсаргүй хөнөөсөн хэргээр шүүхийн сандалд суух болно.

Цагдаа нар амьдралынх нь сүүлийн өдрүүдэд Майклын дэргэд байсан гэрчүүдийг байцааж дуусчээ. Одоо эмч нараас иймэрхүү нөхцөлд хэрхэн ажиллах талаар дүгнэлт гаргуулах аж. Хэрвээ Конрад Мюррей тарианы болзошгүй үр дагаврыг мэдэж байсан мөртлөө үйлчлүүлэгчдээ аюулыг анхааруулалгүй хийсэн бол багагүй хугацааг торны цаана өнгөрүүлэх болно.
Сурвалж: Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...