Гайти-д 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.





Гайти-д 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өчигдөр буюу мягмар гаригт өмнөд Гайтид хүчтэй газар хөдөлсний улмаас байшин барилгууд нурж, өндөр хүчдэлийн шугамууд сүйдсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас нурсан барилгуудын дотор Ерөнхийлөгчийн байр, эмнэлэг, мөн эртний барилгууд оржээ. Харин Ерөнхийлөгч Рене Прэвал гэмтээгүй аж. Одоогийн байдлаар хичнээн хүн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн болохыг тооцоолон гаргах боломжгүй байгаа гэнэ.

Газар хөдлөлт 17.00 цагаас өмнөхөн болсон бөгөөд ойролцоогоор 10 миль газрыг хамарч, 7.0 баллын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлт маш богино хугацаанд болжээ. Нэгэн агентлагийн байр гэхэд л ердөө 35-хан секундын дотор нуран унасан хэмээн гэрчүүд ярьж байна.



Гайтид түрүүнд нь цөөнгүй удаа газар хөдөлж байсан юм. Тухайлбал 1994 онд 1000 хүн, 1998 онд 400 орчим хүн амь үрэгдэж, олон зуун байшин барилга нурж, газар тариалангийн нилээд хэсэг газар сүйдэж байжээ.

Гайтигийн хүн амын 80 орчим хувь нь маш ядуу амьдралтай ард түмэн билээ. 

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...