“Зоригийн хэрэг”- ээр дахиад шоу хийгээд эхлэв үү?




Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Өчигдөр 2010 оны нэгдүгээр сарын 15-ны өглөө “Өнөөдөр” сонин цагтаа ирсэнгүй. Гайхалдаж байтал тун ч удалгүй тараагдаад эхлэв. Тэргүүн нүүрэнд нь С.Зоригийг хөнөөсөн сэжигтнийг баривчлах шийдвэр гарсан тухай мэдээлээд, дугаар таны гарт очиход хэрэгтнийг бараг баривчилсан байх биз гэх агуулгатай биччихэж. Ганцхан “Өнөөдөр” сонинд гарсан энэ ноцтой мэдээлэл хэвлэлийнхэн төдийгүй жирийн иргэдийг ч сэрдхийлгэсэн нь мэдээж. Ийнхүү мэдээллийн мөрөөр тодруулга хийхээр мордоцгоолоо. Үнэхээр тэр алуурчинг баривчилсан бол аштай юу. Хэн гэгч эрх мэдэлтэн, юуны учир төрийн түшээ, Засгийн газрын гишүүн, ардчиллын анхдагчийг хөнөөх болсон нь тодорч таарна. Интернэтэд орж үзлээ. Хүмүүс янз янзаар л санаа бодлоо илэрхийлж. Ихэнх нь яамай даа. Илрүүлэх цагболсон баймаар. Зохих шийтгэлийг нь оноох хэрэгтгй гэсэн бол ганц нэг уншигч уг мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид чиглүүлсэн нь ч байна. Тэр ганц нэгийн бичсэн санаа нь “Ерөнхийлөгч цаазаар авах ялыг зогсоохоо мэдэгдсэн, Ерөнхий прокурор халагдах хүсэлтээ тавьсан зэрэг нь цаанаа учир шалтгаантай” гэсэн байх жишээтэй. Ямар боловч ард түмний хайртай эх орончийг хөнөөсөн этгээдийг илрүүлж чадсан явдалд талархсан хүн олон гэдэгтэй маргах хэрэггүй биз. Одоогоос cap орчмын өмнөхөн шиг билээ нэг залуу манай өрөөнд ирсэн юм. Тэрээр өөрийгөө X гэж танилцу.улаад С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар арваад жил сайн дураараа мөрдөж байгаа, цугалсан мэдээлэлдээ тулгуурлан ном гаргахаар бэлдэж байна хэмээсэн. Тэгээд энэ талаар бичсэн нийтлэлүүдээ өгч болох уу. Эсвэл энэ номыг хамтран бичих үү гэсэн санал асууж байна. Үнэхээр хэргийн илрэлтэд хэрэгтэй юм бол оролцохоос татгалзах зүйлгүй. Гэхдээ юу бичиж байгааг чинь уншиж, танилцаж байж саналаа хэлье. Тэгээд ч миний бичсэн зүйл сонинд бүгд гарсан болохоор илүү мэдээлэл байхгүй гэдгээ тайлбарлав. Нөгөө залуу зөвшөөрч, бичиж буй зүйлээ үзүүлэхээр болоод явлаа. Түүнээс хойш хэд хэд уулзсан. Бичиж байгаагаа үзүүлсэнгүй. Харин хүмүүс мөрдөж мөшгөөд, сүрдүүлж дарамтлаад болохгүй байна. Аргаа барахдаа утас болон гэрийн хаягаа хэд хэд солилоо гэнэ. Тийм бол бичиж буй номынхоо талаар хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгчих. Олон түмэнд ил болох нь хамгийн найдвартай хамгаалалт шүү дээ гэж зөвлөвөл “Би номынхоо хувийгнайдвартай газарт хадгалуулсан байгаа. Асуудал гарвал ил гаргах болно. Тиймээс энэ удаад ярилцлага өгөөд хэрэггүй байх” гэж цааргалав. Нэг л итгэл үнэмшил төрсөнгүй. Он гарсны дараахан нөгөө залуу чинь номоо гаргачихлаа, дараагийн номоо тантай хамтарч хийнэ гэсээр хуруу орчим зузаантай нимгэн хавтастай ном авчирч өглөө. Номыг уншиж үзвэл маш их мэдээлэлтэй хүн болох нь мэдрэгдэнэ. Тэгэх тэгэхдээ бүр хавтаст хэрэгтэй нарийн танилцсан байж болохоор зүйлс ч бичигдэж. Уншсан хүнд
зарим талаар итгэж болохуйц таамаглал, баримт нотолгоо дурдсан муу гэхээргүй бичлэгтэй номбайлаа. 1500ширхэг хэвлэгдсэн гэх уг номын ард үнэ тавигдаагүйг бодоход зарж борлуулах гээгүй бололтой. Ном бичигчтэй тэр өдрөөс хойш уулзсангүй. Холбоо барих гээд чадсангүй сураг тасрав. Номонд орсон Номондоо хамтрагчаар нэр хавчуулах гээд мэрийгээд байгаа ч юм шиг. Ийнхүү байдлыг харзнаж байтал дээр дурдсан мэдээлэл “Өнөөдөр” сонинд гарчихлаа. Зүгээр нэг “шар” ч юм уу сонинд гарсан бол ч яахав ээлжит сенсаац дэгдээх “бор шувуу” нисэж байна гээд анзааралгүй өнгөрөөж болох. Худал, гоомой мэдээлэл цацахааргүй сонинд мэдээлэгдсэнд л хамаг учир байна. Лавлалаа.

“Зоригийн хэрэг”-ийг анхнаас нь мөрдөж байсан, хурандаа Алтангэрэл:

“Тийм мэдээлэл гарсныг олж үзээгүй байна. Сонин л юм. Нотлох баримт хөдөлбөргүй болж байж л баривчлах тухай ярина шүү дээ. Харин тэр номын тухайд бол ноцтой л сонсогдож байна. Хавтаст хэрэгт байгаа материалыг ажлын хэсгийнхнээс өөр хэн ч унших ёсгүй. Задруулах бүр ч эрхгүй. Илрээгүй байтугай, илрээд шүүхээр таслагдсан хэргийн тухай ч хэвлэлд бичих учиргүй. Үнэхээр ингэж задарсан бол дотроосоо л гарсан гэсэн үг. Хэрэг илрээгүй байхад ингээд эхэлбэл хэрэг бүр илрэхээ болих тийшээ л явж таарна” гэлээ.
Монгол Улсын гавьяат хуульч Эрдэнэсамбуу Өнөөдрийн сонинг уншиж амжаагүй явна. Наадах чинь нэг л үнэмшилгүй сонсогдож байна. Худлаа л болов уу

-Нэг өвөр монгол нөхөр мөнгөтэй холбоотой хувийн шахам өс хонзонгоор хэргийг үйлдсэн гэх санаа агуулсан мэдээлэл яваад байна?

-Аа тийм. Тийм явган яриа явдаг байсан. Үндэслэлгүй зүйл шүү дээ. Тэгээд ч мөрдөн байцаалтын явцад авагдсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг зэрэг чинь онцгой нууц байдаг юм. Хэн ч гадагш гаргах эрхгүй. Задарсан бол ноцтой л юм. Бид хоёрын ярианаас хойш хориод минутын дараа эргэж холбогдов. Хариуцаж байгаа хүмүүсээс асуулаа. Тийм зүйл болоогүй гэж байна. Цуурхал л явж байна даа гэсэн хариу өглөө. Энэ хэргийн ажлын хэсгийг ахалж байсан цагдаагийн нэг хурандаагаас танилын журмаар холбогдож асуултаа тавилаа. Огт сонсоогүй. Худлаа л болов уу гэж байна. Сонин юмаа. Хэн хаанаас, ямар зорилгоор ийм “цуурхал” цацав гэдэг анхаарал татна. Их л том тоглоом явж байгаа нь тодорхой. УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны хоёр ч гишүүнээс асууж үзэв. Хэн нь ч сонсож мэдээгүй гэдгээ хэлж байна. Тэр жил нэг ахмад зохиолчоор С.Зоригийг “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийнхэн хөнөөсөн гэсэн агуулга бүхий ном бичүүлээд олон мянган хувь хэвлүүлж тараасан. Хүмүүс төдийлөн итгээгүй. Дараа нь С.Зоригийг МоАХ-г үүсгэн байгуулалцаж байсан хамтран тэмцэгч нөхөр нь албан тушаал, эд мөнгөнөөс болж алсан гэж харуулсан кино хийгээд энд тэнд гаргасан байх. Үр дүнд хүрээгүй. Одоо энэ. Зүгээр ч нэг шидсэн чулуу биш л болов уу. Энэ том сонин ямар учиртай ийм мэдээлэл тавив гэдэг нь бас л бодууштай. Шал худал мэдээлэл баймааргүй юм. Ямар ч байсан энэ удаа баттай мэдээлэл олдсонгүй. Уг мэдээллийг дахин хөөх болно.
Эх сурвалж:

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...