Хакухо М.Даваажаргал Ц.Элбэгдоржийн спортын зөвлөх болно




Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Мэргэжлийн сүмогийн дэвжээг эзэгнэн, өнгөрсөн жилийн зургаан башёд 90 барилдахдаа 86 давж сүмогийн бүх үеийн түүхэнд үнэмлэхүй дээд амжилт тогтоосон Их аварга Хакухо М.Даваажаргалыг энэ сарын башёд түрүүлээсэй гэж олон хүн дээлийн захыг нь мушгиж суугаа.

Японы хэвлэлүүдэд Хакухогийн эрин үе иржээ гэж бичигдэж байгаа энэ үед түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын зөвлөхөө болгох гэнэ гэсэн яриа амнаас ам дамжин дэгдэх боллоо.

Энэ асуудлаар Хакухогийн аав дархан аварга Ж.Мөнхбаттай Ерөнхийлөгчийн төлөөний хүмүүс ч нэг биш удаа санал солилцсон байна. Урьдын Ерөнхийлөгч Н.Энхбаяр спортын зөвлөхөөрөө Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг томилон ажиллуулж байсан бөгөөд энэ уламжлал эдүгээ ч давтагдаж мэдэх нь.
Эх сурвалж:Улаанбаатарын сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...