Чонын харцтай бүсгүй




Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Дэлхийн загварын ертөнцийн аварга загаснуудын нэг Кейт Моссыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэрбээр өнөөдөр 36 нас хүрч байна.

Кейт 17 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж, 1990-ээд оноос алдартай брэндүүдийн рекламанд дүрээ мөнхлөх болов. 1992 онд загварын брэнд Calvin Klein түүнд дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулах санал тавьжээ. Энэ оны дунд үе гэхэд Кейт Моссын өдрийн орлого дунджаар 10 сая ам.доллар болтлоо өссөн байна.

1990-ээд оны сүүлч гэхэд Кейт Мосс Наоми Кэмпбэлл, Синди Кроуфорд гээд алдартай загвар өмсөгчдийн эгнээнд эн зэрэгцэн гарч ирсэн юм.

"Daily Mirror" сонинд нийтлэгдсэн түүний хар тамхи үнэрлэж байгаа зургаас болж "Chanel" зэрэг загварын бусад төвүүд түүнтэй хийсэн гэрээгээ цуцалж байсан. Үүнд тэрбээр сэтгэлээр огт унаагүй. Харин Америкт эмчилгээ хийлгэсний дараа загварын сэтгүүлүүд зургийг нь нүүрэндээ тавьж, зарим агентлаг цуцалсан гэрээгээ сэргээжээ.

Наоми Кэмпбэлл ''Кейт Моссыг хэн ч царайлаг хүүхэн гэж хэлэхгүй. Түүнийг "чонын" харцтай гэдэг. Гэхдээ чоно шиг хурц сэргэлэн харц, өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрдөг чадвар, ухаалаг, нийтэч зан ааш нь хүмүүсийг өөртөө татдаг" хэмээн хэлсэн удаатай.
Эх сурвалж:Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...