Топ модель Ч.Уранбилэг: Монгол ахуй хурдан моринд хорхойтой болохоор улсын наадмаар морь уяна

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Оны өмнөхөн болж өнгөрсөн “Гоёл” наадмын топ модель Ч.Уранбилэгийг оддын нэг өдөр булангийнхаа зочноор урилаа. Миссийн тэмцээнд титэм хүртэж загварын тайзнаа од болон гялалзаж буй отгон топ модель туйлын өөдрөг, шашинд хүндэтгэлтэй ханддаг болохоор үйлийн үрээс эхлээд зөв амьдрах үзлийг эрхэмлэдэг нэгэн. Түүхийн ухааны доктор ээжийн отгон охин тэрээр гэр амьтай, морины хорхойтон. Орчин үеийн загварын охид бүсгүйчүүдийн нийтлэг тодорхойлолтоос энэ бүсгүй эрс өөр нэгэн. Ингээд түүний тухай сонирхоцгооё.

-Загварын ертөнцийн отгон модель сэтгэгдэлээ хуваалцаач?

-Юуны емнө уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Сэтгэгдэл гэвэл маш өндер байна Олон жил мөреедөж байгаад авлаа. Цаашид төлевлөж байгаа ажлууд их байна. Миний хувьд маш өгөөжтэй, олз омогтой жил байсан. Хувийн амьдралдаа ч том еөрчлөлт гаргасан. 2010 он энэ жилээс илүү аз жаргалтай, инээд хөөртэй, амжилт бүтээл дүүрэн байна гэдэгг итгэлтэй байгаа.

-Загвар таны дур сонирхол байв уу? Эсвэл хэн нэгний нөлөө байв уу?

-Би 5-р ангидаа хүүхдийн ордны загвар чимэглэлийн дугуйланд явдаг байсан. 6-р ангидаа Үнсгэлжин 97-д орж ирээдүйтэй модель өргөмжлөл, “Өвлийн гоёл”-д анх оролцож байсан.

-Хэрвээ загварын тайз руу хөл тавиагүй байсан бол Ч.Уранбилэг одоо хэн байх байсан бол?

-Загвар емсөөгүй байсан бол би тодорхой нэг бизнес эрхэлсэн, интерьерийн талдаа байх байсан болов уу. Би дизайн их сонирхдог. Бүх юмны дизайны сонирхолтой. Тэр тусмаа хувцасны дизайн илүү сонирхдог.

-Манай загварынхан хувцсаа биш өөрийгөө илүү харуулах гээд байдаг талтай. Туршлага, ур чадвар гээд яривал таньд энэ талын яри зүйл их бий байх?

-Загварыг үзэгчдэд хүргэхэд нарийн деталь хаана нь юу байна гэдгийг харуулахаас эхлээд ур чадвар их шаардана л даа. Загвар емсөгчийн хамгийн гоё таашаал бол алга ташилт байдаг.

-Энэ жилийн “Гоёл”-д өөртөө хэр итгэлтэй байв?

-Гарах бүртээ л зрителийг мэдэрч байсан. Ер нь би еөртөе үргэлж итгэлтэй байдаг. Энэ маань биеэ тоож байгаа бардамнал биш л дээ. Хүн ямар ч үед өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Би чадна гэж өөрийгөө зоригжуулдаг.

-Бас та бага насаа, гарал үүсэл, гэр бүлээ танилцуулж болох уу?

-Би 1 ахтай, айлын бага нь. Манай ax UB Post-ын эрхлэгч. Ах бид хоёр насны хувьд нэлээн зөрүүтэй. Манай ээж түүхийн доктор. Ах маань амьдралаа зохиогоод тусдаа гарсан л даа. Одоо 2 охинтой. Миний бага нас хотын төвд өнгөрсөн. Айлын бага нь болохоор эрх талдаа. Гэхдээ зөв эрх гэж боддог.

-Хүссэн хүн болгон амжилт олчихдог ертөнц биш. Та халыг нь хангалттай амссан байх?

-Модель хүн мисс болж болдог. Харин мисс модель болоход хэцүү шалгуур өндөртэй. Загварын дамжаа төгссөн л бол загвар өмсөгч болчихдоггүй. Зарим охид өнөөдөр загвар өмсөгчийн дамжаанд сууж, маргааш төгсөөд нөгөөдөр топ модель болох юм шиг санадаг. Toп болохын тулд ядаж нэг удаа “Гоёл” наадмын фото эсвэл тусгай байрын шагнал хүртэх хэрэгтэй шүү дээ. Уулын бэлээс аажмаар мацаж байж оргилд нь хүрдэг. Түүний адил топ болохын тулд тодорхой шат өгсөх зайлшгүй шаардлагатай. Манай загварынханд
эрэмбэ дараа гэж байдаг. Намайг бага байхад топ моделиудаа хүндэлдэг, сандал тавьж өгдөг нь одоо ч гэсэн хэвээрээ. Ер нь шинэ гарч ирж байгаа охидуудыг харахаар яг л миний бага нас харагддаг.

-Toп моделийн хөдөлмөрийн үнэлэмжийг хэр үнэлсэн байдаг юм?

-Ерөнхийдөө манай том компаниуд гайгүй шүү. Гэхдээ одоо тэрнээс тэднийг авсан гэж ярих онцгүй болов уу гэж бодож байна. Ер нь мөнгөндөө ч гол нь биш өөрийн дур сонирхлоороо кайф, аз жаргал авдаг. Одоо харьцангуй гайгүй болж гэж боддог. Toп гэхээр арай өер үнэлгээтэй байдаг л даа. Загварын ертөнцийг атаа жетөө ихтэй гэж ярьдаг. Үнэхээр эмэгтэйчүүд байгаа газар тэмцэл тасардаггүй. Өер хоорондоо өрсөлддөг болохоор цагаан атаа байлгүй яах вэ. Түүнээс биш хүмүүсийн төсөөлдег шиг нэгнээ хорлох гээд гүйдэг зүйл байхгүй. Шинэ залуу охидын дунд тийм аар саар үл ойлголцол гардаг байж магадгүй л юм. Тэр талаар би сайн мэдэхгүй байна. Загварын ертөнцөд арав гаруй жил хамт зүтгэсэн нэгнийхээ мууг үзэх гэж улайрсан хүн бидний дунд байхгүй ээ.

-Загвар өмсөгч байна гэдэг хувь хүнээс зохион байгуулалт, цаг зав хүч хөрөнгө мөнгө шаардах ажил?

-Би гольф болон фитнессээр хичээллэдэг. Гольфоор хичээллээд 4 жил болж байна. Стрессээ тайлна, маш гоё амралт болдог. Гадагшаа явахдаа очсон газар бүртээ л гольф тоглодог. Ер нь өерийгөө нэлээн гайгүй тоглодог гэж боддог. Гайгүй цохино шүү.

-Таны ээжийг өндөр боловсролтой эмэгтэй гэж сонссон. Ээжийнхээ тухай?

-Намайг багын л ээж минь маш сайн дэмждэг байсан. Миний нүүрийг будаж өгөөд тайзны ард цүнх бариад л зогсдог байсан. Байнга л зөвелгөө өгдег. Миний ээж их сайхан хүн байгаа. Би тусгай шүтлэгтэй хүн. Манай эмээ их шүтлэгтэй хүн байсан. Манай эмээгийн өвөг дээдэст маш том хувилгаан хүн байсан. Би чиньэмээгээ дагаж явсаар байгаад их шүтлэгтэй болсон. Хүнийг ингэ тэг гэхээсээ илүү хүнд сайн санаж явбал сайхан амьдарна гэж боддог.

-Хувь хүнийхээ хувьд хэр нийтэч вэ? Найз нөхөддөө тавьж байгаа таны үнэлэмж ямар байдаг вэ?

-Найз нехдийн хүрээ маш өрген. Бүх салбарт л миний найзууд байдаг. Би хүнтэй харьцахдаа хүн чанартай байхыг эрхэмлэдэг.

-Та хурдан морины хоббитой гэсэн байх аа?

-Манай гэрийнхэн бүгд Моринд дуртай. Тэгээд би дагаж давхисаар байгаад дуртай болчихсон. Би Монгол ахуйд их дуртай. Үндэсний хувцсаа өмсөед тайзнаа алхах үнэхээр сайхан санагддаг юм. Ялангуяа гадны орнуудын үзэгчид манай уламжлалт хувцас, гоёл чимэглэлийг их сонирхдог. Тэр үед эх орноороо бахархах сэтгэл тердөг. Ер нь улсын наадамд морь уяна. Санаж явбал бүтдэг гэж ярьдаг.

-Эмэгтэй хүний гоёл үнэлэмжийг тодорхойлдог зүйл бол яах аргагүй үнэт эдлэл. Энэ талынхаа сонирхлын тухай?

-Би зүүлт чимэглэл их сонирхдог. Маш олон ээмэг, зүүлт байдаг. Ерөнхийдөе цагаан алт, diamond илүү таашаадаг. Бас нүдний шил их байдаг.

-Хувийн амьдралын төлөвлөгөө, хайр сэтгэлийн талаар та юу хэлэх вэ?

-Хайр сэтгэл байдаг гэдэгт итгэдэг. Хувийн амьдралын төлөвлөгеө гэвэл дараа жилээс ч юм уу зохионо гэж боддог. Найз залуугийн тухайд яриад байх нь дэмий байх гэж бодож байна. Хүнд нууц гэж байх ёстой. Түүнийг зөвхөн би л мэддэг. Бүх юмыг нь хүн мэдчихвэл утгагүй болно.

-Хайр сэтгэлийн талаар яримаар байна л даа. Энэ жилийн дэлхийн мисс Гибралторийн гоо бүсгүй “Энэ ертөнцийн эрчүүд намайг шүлэнгэтсэн харцаар харж байна. Би тэр шүлэнгэтсэн харцыг үзэн ядаж байна аа. Баячууд ямар зугаа цэнгэлд дуртай юм бэ? Би ийм их урилга заплага ирнэ гэж бодоогүй. Би эмэгтэй хүнийг хайрладаг эр хүн байдаг гэдэгт итгэдэггүй. Хайр сэтгэлийн жаргалаас илүү зовлон шаналалыг нь илүү мэдэрсэн” гэж ярьж байсан. Санал нийлж байгаа юм байна уу?

-Хэдий шаналлыг нь мэдэрсэн ч гэсэн дахиад хайр сэтгэл ирнэ гэдэгт итгэх хэрэгтэй. Тэрнээс хайр сэтгэл хэзээ ч байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Сайн эр хүн зөндөө байна. Тэгж муугаар бодох хэрэггүй.

-Та өдий хүртлээ хайр дурлалын гашууныг нь хэр их мэдрэв ээ? Шархалж явав уу эсвэл шархлуулж явав уу?

-Нэг их хүнд дурлаж яваагүй. Хайр гэвэл өөр л деө, маш агуу зүйл гэж боддог. Тэгтлээ гансартлаа зүрхээ шархлуултлаа хайртай байж үзээгүй л байна.

-Та үеийнхээ эрчүүдийн тухай юу хэлэх вэ?

-Ерөнхийдөө урд үеийг бодвол манай залуучууд боловсролтой, биеэ зөв аваад явчихдаг болчихжээ. Монголдоо тодорхой хэмжээний байр суурь эзлэх хэрэгтэй. Гадагшаа явсан бүхэн сайн сайхан болохгүй. Би Монголдоо байхыг эрхэмлэдэг. Гадагшаа сурлаа гэхэд удаан хугацаагаар биш.

-Гоо сайхны засалт та эерэг ханддаг уу?

-Би өөртөө сэтгэл хангалуун байдаг. Хүн ганц л амьдрах юм чинь хэрвээ биед нь муу биш бол гоо сайхны хагалгаа хийлгэх нь зөв гэж боддог. Эмэгтэйчүүд байтугай эрэгтэйчүүд ч хийлгэсэн байдаг. Гэхдээ үр дагаварыг нь бодоход илүүдэхгүй байх.

-Ахмад үеийн топууд 30, 40 хүрчихээд зайгаа тавьж өгсөнгүй л гэнэ?

-Ер нь гоё сайхан байгаад л байвал өмсөнө гэж боддог. Би өөрийнхөө бодсон хэмжээндээ өмсене тэгээд болино гэж бодож байгаа. Манай хуучны топуудыг үзье гэсэн зритель байгаа байхгүй юу. Үзэгчид хүсч байна, өөреө гоё сайхан байна. Яагаад болохгүй гэж боддог.

-Та ямар машин барьдаг вэ? Хэр сайн жолооч вэ?

-Lexus унадаг. Ер нь жаахан хурдлах гээд байдаг. Хөдөө рүү гараад, чанга хөгжим тавиад хурдлах дуртай.

-Манай эмэгтэйчүүд хатуу ширүүн уур амьсгалтай хоол унднаасаа авахуулаад гоё сайхан гоолиг байх нь тэвчээр шаардагддаг гэж боддог?

-Сайхан байя гэж бодвол тодорхой орчин нөлөөлөхгүй байх гэж бодож байна. Залуу хүн сайхан биетэй байх ёстой еөртее маш их анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Заавал залуу ч гэлтгүй нас ахисан хүмүүс ч гэсэн өөртөе анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Одоо хүмүүс харьцангуй өөрийнхөө биенд анхаарал тавьдаг болсон байна.

-Ямар бэлгэнд дуу алддаг бол?

-Ер нь сэтгэлээсээ өгсөн бэлэг хамгийн үнэ цэнэтэй. Бэлэг заавал үнэ, овор хэмжээндээ биш. Намайг их баярлуулах бэлэг гэвэл ном. Намайг дуртайг мэдээд манай гэрийнхэн найз нөхөд ном өгдөг.

-Галын өрөөнд топ модель Уранбилэгийг харвал хэр сайн тогооч вэ?

-Манай гэрийнхэн миний хийсэн хоолонд дуртай байдаг. Оюутан байхдаа хичээлийнхээ амралтаар тогоочийн дамжаанд сурсан. Манай ээж эмэгтэй хүн хоол сайн хийж сурах ёстой гэдэг талаас нь курст явуулсан. Ер нь бүх төрлийн жигнэмэг, торт, хоол хийнэ шүү дээ. Ерөнхийдөө тусдаа гараад 4 жил болж байна. Гэрээ аваад л явчихна, гэр амьтай.

-Охид болгон цагаан даашинз хурим мөрөөддөг?

-Эмэгтэй хүн болгон л сайхан хурим хийхийг мөрөөддөг. Би ч гэсэн тэр үед их сайхан байна гэж боддог. Ойрын хугацаанд ирэх байх гэж бодож байна. Хамгийн гол нь сайн хүнтэй суух нь чухал шүү дээ. Хуримын загвар насаараа өмссөн. Хэзээ ингээд жинхэнээсээ зогсч байх бол гэж боддог байсан.

-Мөнгө гэдэг бол хүний амьдралын чухал тулгуур. Мөнгений талаарх таны бодлыг сонсмоор байна. Өөрийгеө аваад явахаар эдийн засгийн хараат бус байдлаа тогтоож чадаж байна уу?

-Аль түрүүн тийм байдалд хүрсэн. Менгө үрэгдэх ёстой л юм. Хамгийн гол нь зөв юманд зарцуулах хэрэгтэй. Нарийлж байгаа юм биш. Хамгийн гол нь хелс хүчээрээ олсноо дэмий зүйлд зарцуулахгүй л байх хэрэгтэй. Миний хувьд өөрт хэрэгтэй зүйлдээ гар татдаггүй. Гэхдээ би хуримтлуулах талдаа илүү. Үл хөдлех тал руугаа бага зэргийн бизнес бий.

-Үнэртэй усыг сэтгэлийн хувцас гэж ярьдаг. Сүрчигний талаар таны сонголтуудыг сонирхож болох уу?

-Тэгэлгүй яахав. Би анхилуун тансаг үнэрт их ач холбогдол егдөг. Хүний хувцас тухайн хүний мэдээллийг гадагшлуулдаг гэдэг. Үнэртэй усаар тэр хүний вкусыг мэдэрч болдог. Би бүхий л брэндийн ус түрхдэг.

-Шинэ оны анхны дугаарын хүндтэй зочин таньд улам л илүү од болж тодоос тод амьдраарай гэж хүсье.

-За баярлалаа. Танай сонин намайг урьж оруулаад сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Уншигчиддаа энэ ондоо эрүүл энхийг хүсье.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...