Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Францын Ерөнхийлөгч Н.Саркози захидал ирүүлэв

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Францын Ерөнхийлөгч Н.Саркози захидал ирүүлж, цөмийн эрчим хүчний асуудлаар Францын талаас санаачилж буй олон улсын хуралд Монгол Улсын төлөөлөгчийг оролцохыг урьсан байна.

Цөмийн эрчим хүч нь дэлхий нийтийн байгаль орчин, эдийн засгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд ашиглах зайлшгүй хүчин зүйл болж, цөмийн эрчим хүчийг иргэний зориулалтаар ашиглахыг сонирхож буй улс орнуудын тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан энэ салбарын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал байгааг Ерөнхийлөгч Н.Саркози захидалдаа дурдаж, цөмийн эрчим хүчний асуудлаар Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг мөн дурдсан байна.

Францын талын санаачилж буй олон улсын бага хурлыг Олон Улсын Цөмийн эрчим хүчний агентлаг, Эдийн Засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын томоохон байгууллагууд хамтран зохион байгуулах ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Францын Ерөнхийлөгч Н.Саркози нар 2009 оны 12 дугаар сард уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Копенгагенд болсон НҮБ-ын бага хурлын үеэр уулзаж ярилцсан бөгөөд Франц Улс цөмийн эрчим хүчний технологиор дэлхийд тэргүүлэх эгнээнд ордог, Францын төрийн өмч зонхилсон Арева компани Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр сүүлийн 10 жилийн туршид идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалтаа цаашид нэмэгдүүлэн ураны баяжуулах үйлдвэр барихаар ажиллаж буй ажээ.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...