Он гараад 2 монгол сумоч иргэншлээ сольжээ

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Арлын оронд алдар суугаа мандуулж яваа монгол хөвгүүдээрээ бид бахархдаг. Сүүлийн үед манай зарим нэг сумочид иргэншлээ солин харийн иргэн болсоор л… Он гараад манай 2 сумоч Японы иргэн болсон байна. Өнгөрсөн Кюүшюү башёд Макүүчи зиндааны 13-д эрэмбэлэгдсэн Моконами буюу Г. Базарсад болон түүний дэвжээний Дайонами Б.Ууганбаяр нар ийнхүү иргэншлээ сольжээ.

Моконами анх 2001 онд мэргэжлийн сумод хөл тавьсан бөгөөд 2006 оны 1 сарын башёд секитори болж монголын цолтой бөчүүдийн тоог нэгээр нэмсэн.
Улмаар өнгөрсөн оны Нагоя башёд Макуучи зиндаанд дэвшин 6 даваа 9 унаатайгаар тэнцээнийг өндөрлүүлж байсан ажээ. Харин Б.Ууганбаярын хувьд Макишита зиндаанд барилддаг энэ жил 26 настай залуу. Өнгөрсөн башёд Макүшитагийн зүүний 58-аас барилдаж качекоши хийсэн тул энэ башёд 51 хүртэл дэвшээд байгаа юм.

Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат, Дайтоншо Н.Аюурзана гэсэн сумочид Японы иргэн болоод байсан юм. Сүүлийн жилүүдэд Японы сумогийн холбооноос гадаадын бөхчүүдийг сумод элсүүлэх тал дээр нилээд хатуу бодлого барих болсон. Харин Моконами, Дайонами нар Японы иргэн болсноор тэдний Тацунами дэвжээнд шинээр монгол бөх орох боломжтой болж байгаа юм.

Ёкозуна Асашёорюү 22 настай Б.Баттөгс хэмээх залуу бөхийг анх японд авчирсан бөгөөд ийнхүү дэвжээтэй болсноор түүнд сумогийн ертөнцөд хөл тавих боломж бүрдэж байгаа юм. Б.Баттөгс нь Бүх Японы оюутны АШТ-ий үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртэж байсан ирээдүйдүйтэй тамирчин юм. Энэ сарын 5-нд явагдах шинэ бөхийн шалгалтанд тэрээр тэнцэж чадвал ирэх 3 сарын башёгоос мэргэжлийн сумод хүч үзэх боломжтой болох аж.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...