“Хүн Аалз” кино шинээр



Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



“Хүн аалз” киноны гол дүрийн жүжигчин Тоби Магуире болон кино найруулагч Сэм Раими нар уг кино шинэ ангийг бүтээх ажилд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

“Сони Пикчерс”, “Марвел” студи хамтран 2012 онд “Хүн аалз” киноны дөрөвдүгээр ангийг бүтээх бөгөөд уг киног шинэ зохиол, шинэ найруулагч, шинэ жүжигчдийн бүрэлдэхүүн хийх аж. Гол дүр Петер Паркерийн ахлах сургуульд байх үеийн түүхийг шинэ кинонд өгүүлэх юм. “Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд би хүн аалзын гурван ангид тоглосондоо сэтгэл хангалуун явдаг. Киноны зураг авалтын үеэр олон сайн найзтай болсон” гэж жүжигчин Магуире хэлжээ.

“Хүн аалз” киноны шинэ ангийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ гэж “Сони Пикчерс” компанийн удирдлага мэдээлсэн байна. “Хүн аалз” киноны эхний гурван анги /2002, 2004, 2007/ дэлгэцнээ гарч, 2,5 тэрбум долларын орлого олжээ.
Эх сурвалж:Монцамэ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...