Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан такси



Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



Хотын төвд сүлжилдэх олон машинуудаас ялгарах ягаан өнгөтэй, “Такси Ева” гэсэн хаягтай зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлэх такси Кувейтын нийслэлд үзэгдэх болжээ.

Эмэгтэйчүүдэд үйлчлэх такси бараг бэлэн болсон бөгөөд зарим сонин хэвлэлд зураг нь нийтлэгдсэн байна. Эмэгтэй жолооч бэлтгэх багахан ажил л үлджээ.

Залуу хатагтай Бидур аль-Мутайри зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчилдэг такситай болох санааг гаргажээ. “Нэг удаа өөр хот руу зорчих шаардлага гарсан юм. Миний хувийн жолооч байгаагүй учраас би таксигаар явах болсон. Тэгэхэд такси тухгүй санагдаж, танихгүй эрэгтэй хүнтэй цуг явахад хэцүү байсан” гэж хатагтай ярьсан байна.

Эмэгтэйчүүдэд үйлчилдэг такси Арабын Нэгдсэн Эмирт Улс, Ливан, Сири, Иран, Бангладешт байдаг. Их Британи, Испани болон Мексикт ийм такси үйлчилгээнд аль хэдийнэ гарчээ.
Эх сурвалж:Монцамэ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...