“Google” Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоож магадгүй



Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



“Google” компани хүний эрхийг хамгаалагчдын Gmail электрон шууданг эвдэх оролдлого гарсан учир Хятадын зах зээлийг орхиж магадгүй хэмээн мэдэгдлээ. Тус компанийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр иймэрхүү оролдого хийснийг батлах хангалттай нотолгоо байгаа аж. “Google” хэдийгээр Хятадын засгийн газрыг энэ хэрэгт буруутай хэмээн онцгойлон заагаагүй ч өөрийн Хятад сайтын хайлтын үр дүнд хяналт тавих Хятадын засгийн газрын шаардлагыг цаашид биелүүлэх бодолгүй байгаагаа мэдэгджээ.

Ингэснээр 2006 онд нээгдсэн Хятадын “Google” сайт хаагдаж магадгүй болоод байна.

“Google” ойрын хугацаанд Хятадын засаг захиргаатай энэ улсад байгаа өөрийн хэрэглэгчдийг шалгуур шүүлтгүй хайлтын системээр хангах талаар яриа хэлэлцээр хийх бодолтой байна.

Дээрх мэдэгдлийг хийсний дараа Нью-Йорк дахь цахим худалдаанд “Google”-ийн хувьцааны үнэлэмж 1.1 хувиар унажээ. Өнгөрсөн онд Хятадын интернэт хайлтын зах зээлийн нийт өртөг нэг тэрбум ам.долларыг давсан. Харин энэ онд “Google” эндээс 600 сая ам.долларыг олох боломжтой хэмээн шинжээчид таамаглаж байна.
Эх сурвалж:Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...