Хуурамч зурхайч Ч.Балжиннямд зургаан жилийн хорих ял оноов

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэгдүгээр сарын 8-ны өдөр нийт таван хэрэг хянан хэлэлцсэн. Эдгээр хэргийн лотор Ч.Балжиннямд холбогдох хэрэг багтсан байна.
Ч.Балжинням нь жилийн хугацаанд өөрийгөө зурхайч хэмээн итгүүлж бусдыг залилсан хэргээр эрүү үүсгэгдсэн юм. Тэрээр 2007 оны гуравдугаар сарын 18-наас 2008 оны есдүгээр cap хүртэлх хугацаанд гар утаснаас мессеж бичиж өөрийгөө “зурхайч” гэж хохирогч Б-д итгүүлжээ. Мөн ” “Мөнгө, бие төгрөгөөр буяны үйл хий, студи байгуул” гэх мэтээр хуурч мэхлэсэн аж. Тэрээр бусдад 16 сая 876 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. Дээрх хэргийг Орхон аймаг дахь Сум дундын шүүх 2009 оны зургадугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгайн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар Ч.Балжиннямд зургаан жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан байна.
Орхон аймгийн шүүх тус хэргийг давж заалдах шатны журмаар есдүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Ч.Балжиннямд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан зургаан жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

2 comments:

  1. hezee bichigdsen nni medegdehgui yum.
    jiliin omnoh yum uu odoony yum yariad baina uu

    ReplyDelete
  2. Hun uurtuu l itgeh heregtei sh dee, by the way heden terbumaar ne idegsed gertee gedsee ileed l hevtej bgaa daa, changa deglemteid baihdaa yahav dee

    ReplyDelete

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...