Өвөрмонголтoй хуримласан Сэрчмаагийн араас гитарчин Өөжгий “Улаан” Туяатай ураг барилдана

Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Монголын рок попын таван Дива(охин тэнгэр)-гийн нэгд олон нийтийн санал асуулгаар тодорч байсан дуучин С.Сэрчмаа нэг л нартай өдөр хуримын зар сонсгож, урьд хөршид хадамд гарав. “Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй” гэдэг ч… хэмээх харуусал харамсал фенүүдийнх нь голыг гонсойлгож байна. Хайрын дуунуудаараа залуусын сэтгэлийг эзэмдэж, гоо үзэсгэлэнгээрээ рок попын тайзнаа эзэрхийлж байсан залуу дуучинг уг нь мэргэжлийн хүрээнийхэн нь жаахан залхуугаа дарчихвал юм дуулгах охин гэж үнэлдэгсэн. Поп хатагтайгаас эхлээд “Зуу зуу” хэмээн өхөөрдөж, эгч дүү бололцож байсан урлагийнхнаас нь энэ оны эхний өдөр хийсэн хуриманд нь цөөн тооны эрхмүүд уригдан ор олцжээ. “Улаан хадны” тодотголт Баяраа гэх өвөрлөгч бизнесмен эрийн өрхийг татаж цайг нь чанах болсон С.Сэрчмаагийн аав ээж, ах дүү нар Бээжинд ёслол төгөлдөр хүрэлцэн | очжээ. Урьд хөршийн нийслэлийн “Шангри Ла” буудалд болсон С.Сэрчмаагийн хуримыг үндсэрхэг үзэлт УГЖ Д.Сосорбарам хөтлөн харийн эртэй худ ураг бололцоход нь гэрчлэгсдийн нэгд багтсан бөгөөд зочдын нэрс дуучин Номин, Чингис, гитарчин Өөжгий, УГЖ Дашдондогийн гэргий, “Нью стар” студийн продюссер С.Гантөр, ая зохиогч Ангирмаа нараар цааш үргэлжилнэ. Поп хатагтай Сараа шинэ оноо гэр бүлийн хамт угтахаар С.Сэрчмаагийн хуримын урилгаас эвлэгхэн татгалзсан бол Ангирмаа Бээжинд очсон боловч ихэд тайван бус байдлаар оролцолгүй ирсэн тухай ойр дотныхон нь ид шуугиж байна. “Эмоушн” хамтлагаас олонд танигдах гараагаа эхлэж, хөгжим бүжигт хийлч мэргэжил эзэмшсэн С.Сэрчмаа сүүлийн үед урьд хөршид илүүтэй цагийг өнгөрөөх болсны учиг ийн тайлагдав. Эхнэрээсээ 10-аад насаар ах бизнесмен Баяраа байсгээд л Хөх хотод десантаар буудаг манай урлагийнхны тоглолтыг зуучилдаг гол үүрэгтэн байжээ. Өвөрмонголчууд манай хошин урлагийнхан болоод рок попынхны галзуу фенүүд төдийгүй “Харанга”-ыг дуурайн Аянга, “Хурд”-ыг хуулбарлан “Хүрд” нэртэй хамтлаг байгуулчихаад дуу хуур үүсгэж суудаг улс гэдгийг Монголчууд андахгүй. Эхнээсээ ийн өвөрлөгчидтэй худ ураг барилдах болсон рок попынхны цуваа үүгээр дуусахгүй. Хошин урлагийнхан хэдэн жилийн өмнөөс л урьд хөршийн ивээн тзтгэлгээр кино хийснээ эг магтүй саирхан, жүжигчин Лхагваа олзуурхан ярьж, араас нь Салхи хамтлаг Хятад Монгол залуусын хайр сэтгэлийг харуулсан клипнийхээ зураг авалтыг Хөх хотод хийж байлаа. Мөн залгуулаад дуучин Болд хятад бүсгүйн мантууны амтанд ухаангүй дурлаж улмаар үр хүүхэдтэй хүртэл болчихдог хилчний дүрийг клипэндээ амилуулж байсан. Одоо С.Сэрчмаагийн хурим, араас нь Хөх хотын “Улаан” тодотголт Туяатай амраглах болсон Өөжгийгийн хайр сэтгэлийн холбоо дотныхоных нь нүдийг орой дээр нь гаргаж байна. Тэдний яриагаар бол хүүгийнхээ ээж мисс Түмэнхүслэнгээс хойш загвар өмсөгчидтэй мэр сэр нэр холбогдсоноос чамгүй удаан ганц бие яваа гитарчин Өөжгийг мөн урьд хөршид алдахад ойрхон байна. “Никитон” хамтлагийн гитарчин Саруулсайханаас эхлээд урьд хөршид ажиллаж амьдарч яваа урлагийнхан олон бий. Хэн хэрхэн яаж дурлалцаж, хань бүлээ сонгох нь хүний эрх ч Монголын залуу үеийг урлаг соёлоор нийгэмд залж, чиглүүлж яваа рок попынхоны энэ “нүүдэлд” үндсэрхэг үзэлт, залуу үе таагүй хандаж байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...