Газар хөдлөлтын улмаас шинэ орон сууцанд цууралт үүсчээ


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



Чанаргүй барилгуудын чансаа харагдаж эхэллээ. Учир нь Улаанбаатар хотын төв хэсэгт бямба гаригийн 15.30 цагийн үед газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсэн юм. Энэ үеэр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XII хороо, "Өнөр-3" хотхоны СӨХ-оос гурав, дөрөв, долдугаар байранд газар хөдлөлтын улмаас цууралт өгсөн талаар Нийслэлийн Онцгой байдлын газар дуудлага өгчээ.

Дуудлагын дагуу тус газрын хэлтсийн дарга, дээд ахмад Д.Дугардорж, дээд дэслэгч А.Батбаяр, Мэргэжлийн хяналтын байцаагч С.Цэцгээ нар газар дээр нь очиж байдалтай танилцсан байна. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар өмнө нь цууралт үүссэн бөгөөд өчигдөр болсон газар хөдлөлтөөр бага зэргийн цууралт нэмж үүссэн аж. Ер нь манай улсад тэр дундаа нийслэлд өндөр үнэтэй хэрнээ чанаргүй баригдсан барилгууд олон байдгийн ганцхан жишээ нь энэ хэмээн учир мэдэх хүмүүс хэлж байна. Учир нь энэ удаагийн газар хөдлөлт тийм ч хүчтэй биш бөгөөд үүнээс илүү хүчтэй газар хөдлөлт болоход нураад унах олон барилга байгаа аж.

Түүнчлэн мөн өдөр дахин газар хөдлөх эсэх талаарх мэдээлэл авахыг хүссэн олон иргэн Нийслэлийн Онцгой байдлын газар хандсан байна. Цаг үеийн энэхүү үйл явдалтай холбогдуулан НОБГ-ын дарга, комиссар Х.Батбилэгийн шийдвэрээр Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бүх бие бүрэлдэхүүн, Шуурхай бүлэг 105, Аврах отрядын бэлтгэл ээлжийн нийт бие бүрэлдэхүүнийг цуглуулж, газрын орлогч Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга, дээд ахмад Ч.Намсрайжавд чиглэл тус бүрээр үүрэг өгч ажилласан байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...