Сард 200 гаруй мянгыг төлөөд байрандаа сууна


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



Орон сууц санхүүжилтийн корпорациас "4000 орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй төрийн албан хаагчдад зориулж семинар зохион байгууллаа. Өмнө нь үзэсгэлэнгийн үеэр 650 мянган төгрөгийг зөвхөн зээлжих эрх хэмээн тайлбарлаж, барилгын компаниуд байрныхаа метр квадратыг дунджаар 1-1.1 сая төгрөгөөр үнэлж байсан.

Тэгвэл саяхнаас ОССК журмын дагуу орон сууцныхаа метр квадратыг 650 мянган төгрөгөөр өгөх компаниудыг хөтөлбөрт хамруулах тухай хэлсэн. Үүнтэй холбоотойгоор хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй төрийн албан хаагчид эрс өссөн байна. Семинарын үеэр хөтөлбөрийн журмыг танилцуулж, зээлээ хэрхэн тооцоолох талаар мэдээлэл хүргэсэн. Зээлийн дээд хэмжээ 40 сая төгрөг байгаа. Энэ үнэд иргэд ихэвчлэн хоёр, гурван өрөө байр авах хүсэлтэй байна. Метр квадрат нь харилцан адилгүй. Уужим цэлгэр өрөөтэй хоёр өрөө байр метр квадрат нь 54-61 хүрнэ.

Гэхдээ метр квадрат нь адилхан ч гурван өрөө байр бий. Ерөнхийдөө хоёр өрөө байр дунджаар 40-45 метр квадрат байгаа. Энэ нь 30 орчим сая төгрөг гэсэн үг. Харин гурван өрөө байр 61 метр квадрат орчим байна. Энэ нь 39-40 сая төгрөг гэсэн үг. Зээлийн хугацаа 20 жил, хүү нь жилийн найман хувь байх гэнэ. Урьдчилгаа төлбөр 10 хувь байна. Тэгвэл тооцож үзье. Хэрэв та 30 сая төгрөгийн байр авбал сард 226 орчим мянган төгрөг төлнө. Үүний тулд өрхийн орлого 501 мянган төгрөгөөс дээш байх хэрэгтэй. Тэгвэл 40 сая төгрөгийн байр авбал сард 302 орчим мянган төгрөг төлнө. Үүний тулд өрхийн орлого дор хаяж 670 мянган төгрөг байх хэрэгтэй.

Хэрэв үнэхээр орон сууцны компаниуд метр квадратаа 650 мянгад өгөх юм бол төрийн албан хаагчдад ихээхэн дэмжлэг болох нь гарцаагүй аж. Заавал их талбайтай байр авалгүй жижиг нэг өрөө байртай болбол сард 100 гаруй мянган төгрөг төлөхөд хангалттай. Харамсалтай нь семинарын үеэр барилгын компаниуд орон сууцны үнийг 650 мянган төгрөгт хүргэх ямар ч боломжгүй гэдэг байр суурьт хатуу зогсч байсан. Харин ОССК-ийнхан байраа 650 мянгад өгөх компани гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. Түүнчлэн семинарт оролцсон төрийн албан хаагчид "Яамнаас метр квадратыг нь 650 мянган төгрөгт тааруулж чанартай орон сууц барьж болно гэж тооцсон гэсэн. Энэ нь үнэн юм бол барилгын компаниудыг гуйх ямар хэрэг байна. 180 тэрбум төгрөгөөрөө орон сууц бариад төрийн албан хаагчаа оруулж болдоггүй юм уу гэж байсан".

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...