Худалдааны чөлөөт бүс байгуулагдав

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Энэ оны 1 дүгээр сарын нэгнээс эхлэн БНХАУ болон 1.9 тэрбум хүн амтай, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 6 их наяд доллар, гадаад худалдааны эргэлт нь 4.5 их наяд долларын хэмжээтэй АСЕАН орнуудын хооронд худалдааны чөлөөт бүс албан ёсоор нээгдлээ. Энэ бүс арван жилийн хөдөлмөрийн үр дүн юм.
Олон улсын шинжээчдийн тэмдэглэснээр, худалдааны энэ бүс нь XXI зууны эхний хагаст гэхэд дэлхийн эдийн засаг, улс төрд хүчтэй нөлөө үзүүлэх аж.
Тус бүсийн нээлтийн дараа АСЕАН орнуудын бараа бүтээгдэхүүнд Хятадын гаалийн татвар 0.1-9.8 хувиар буурах агаад АСЕАН-ны гишүүн зургаан улс /Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд/ хятадын бараанд 0.6-12.5 хувиар татвараа доошлуулах юм байна. Харин 2015 он гэхэд Хятад болон АСЕАН-ны шинэ гишүүн улс орнуудын /Вьетнам, Лаос, Камбож, Мьянма/ хооронд гаалийн татварыг тэглэх аж.
Бизнес таймс

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...