Гадаадын тусгай албаны дөрвөн тагнуулыг илрүүлэн Монголоос хөөсөн байна

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Монгол Улсын эсрэг тагнан турших үйл ажиллагаа явуулах нь мэдэгдэхүйц идэвхжиж, манай улс төр, гадаад болон батлан хамгаалах бодлого, өндөр, дээд албан тушаалтны талаар мэдээлэл цуглуулахыг илт эрмэлзэх болсон байна.

Тухайлбал, 2008-2009 онд гадаадын тусгай албаны даалгавар биелүүлж байсан гадаадын дөрвөн иргэнийг Монголоос гаргажээ.

ТЕГ-т хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд 3.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий алт, бусад үнэт зүйлсийг хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, улсын орлого болгожээ. Түүнчлэн хүн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан зохион байгуулалттай гурван бүлгийн үйл ажиллагааг таслан зогсоосон аж.

Төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийт 369 цахим хуудас гадаадын хакеруудын халдлагад өртсөнөөс 98 нь сэргээгдэх боломжгүй болсон байна. Мөн хууль бусаар олсон 224-398 сая ам.долларыг 2002-2006 онд Монгол Улсаас гадагш гаргасан нь мөнгө угаах, кибер терроризм зэрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж үзээд урьдчилан сэргийлэх ажлыг тагнуулын байгууллагаас явуулж байгаа юм байна.

Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох нь Монгол Улс аюулгүй байдлаа улстөр, дипломатын аргаар хангах чухал хэрэгсэл гэж үзэж, 2004 оноос тагнуулын байгууллагын нийт 22 албан хаагч Ирак, Афганистан, Сьерра Леонд Зэвсэгт хүчний цэргийн багийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэсэн байгаа аж.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...