Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
Эрт үеэс уулын бүсээр нутаглаж, өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн өв соёлоо хадгалж ирсэн монгол ястнуудын нэг бол урианхайчууд. Одоогоор Ховд аймгийн Мөнххайрхан, Дуут суманд хамгийн олноор суурьшиж буй урианхайчууд “Урианхай өв соёл” нэртэй үзэсгэлэнгээ нийслэлчүүдэд толилуулахаар Үндэсний түүхийн музейд дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд тэдний эртнээс эдэлж, хэрэглэж ирсэн хувцас, гоёл чимэглэл, зэвсэг, нум сум зэргээс гадна Америкийн Пенсильванийн их сургуулийнхны хамтарсан экспедицийн үр дүнд Мөнххайрхан сумын Шомбуузын бэлчрээс гарсан Хүннүгийн үеийн үзмэрүүдийн дээжээс тавьсан байна.Тухайлбал, өвөрмөц, давтагдашгүй хийцтэй ясан савх, үсний хатгуур, сумны зэв зэрэг гарсан бөгөөд эдгээр нь бусад олдворыг бодоход хадгалалт сайтай байсан аж. Түүнчлэн манай улсаас анх удаа олдсон Уйгарын үеийн барилгын чулуун чимэглэл, хашлага зэргийг үзэсгэлэнгийн танхимд байрлуулжээ. Урианхайчууд эрт үеэс анчин байсан төдийгүй алба гувчуурыг ангийн арьсаар төлдөг хүмүүс байсан гэдэг.
Мөн урианхай сур өнөөдрийг хүртэл монголчуудын эрийн гурван наадмын нэг болсоор ирсэн билээ. Тиймээс үзэсгэлэнд урианхайчуудын ан авдаа хэрэглэж ирсэн хавал, шаамал, цахиур буу болон нум сумыг тавьсан байна. Мэдээж урианхай эхнэр, нөхрийн дээл хувцас, гутал, малгайг үзэсгэлэнгээс сонирхож болно.
No comments:
Post a Comment