Чингис Хааны Нууц /Баримтат кино, монгол хэлээр/ - The Secrets of Genghis Khan /Investigating History/

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.



Бид одоог хүртэл Чингис хааныхаа шарилыг олоогүй байгаа билээ. Сүүлийн үед Монголын маань эрдэмтэн, судлаач нар маань Чингис хааны шарилыг олоход маш ойрхон ирээд байгаа гэсэн яриа гарч байгаа. Ямар үндэслэлтэй гэдгийг нь үзье л дэ. Эрдэмтэд маань Чингисийн шарилыг Бурхан халдун ууланд байгаа гэж үзэж байгаа юм байна. Учир нь нууц товчоонд нь их гардаг мөн уулынх нь бүтэцийг нь харахад их өвөрмөц тогтоцтой. Тогтоцтой ч гэж дээ доорхи зурагнаас харахад ер хүний гараар тэгшлээд засчихсан юм шиг харагдахгүй байна гэж үү.

Photobucket
Photobucket
1-9 бол уулыг шат хэлбэртэй өөрсдийн гараар тэгшилж зассан. Мэдээж тэр үеийн Чингис хааны цэргүүд л засна. 10. Чингис хааны бунхан уулынхаа яг тэр хэсэгт байгаа болов уу гэж таамаглаж байгаа. 11а. Энэ бол уулын орой дээр байсан шороог уулын энгэр хэсэг (11b) рүү зөөсөн. 11b. Уулын энэ хэсэгт байгаа шороо бүтцийн хувьд орой дээрээ байгаа шороотой яг тохирч байгаа Баруун талаасаа зүүн тийш уулыг нүхэлж уулан дотроо шарил нь байх магадлалтай, мөн жилийн 4 улирал Бурхан халдун ууланд явхад их хүндрэлтэй намар эсвэл хавар явахад арай тохиромжтой. Уул хавийн амьтад их хэцүү (аймаар том амьтад гэж ойлгов зүгээр жижиг шумуул бясаа мэтийн амьтад шүү) мөн тэр хавийн уулаар Монголын бусад хаадын шарил байж магадгүй гэж эрдэмтэд маань үзэж байгаа бололтой. Шарил гэдэгтээ нилээд итгэлтэй байгаа бололтой. Энэ талаар өөр нууцлыг юм мэддэг өөр мэдээлэлтэй хүн байвал хуваалцаарай. Египт-н пирамидыг Египтүүд босгож чадсан юм чинь дэлхийн талыг эзэлж явсан Чингис хаан ийм юм хийсэн ч байхым билүү юмыг яаж мэдлээ.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...