Бар жилд дэлхийн гуравдугаар дайн дэгдэх үү?




Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.


Энэ 2010 онд бар жил орж байна. Бар бол ганцаараа явах дуртай, идэшээ ганцаараа эрдэг. Барих гэж буй амьтанд хөлнийхөө чимээг ч мэдэгдэлгүй маш хурдтай дайрдаг араатан.

Энэ жил юугаараа онцлог бол
Бар жилд ган зуд, байгалийн гамшиг, газар хөдлөлт болж, аюулт тахалт өвчин дэгдэх, хувьсгал, төрийн эргэлт, бүх нийтийг хамарсан эсэргүүцлийн давалгаа их гардаг. Зурхайчид барыг гэнэтийн явдал, хүндхэн сорилтын жил болно гэж үздэг. Улс төрийн тогтворгүй байдал, дайн дэгдэх аюул идэвхжинэ. Бар жилд төрийн эргэлт гарах, эрх баригчид солигдох, урьдчилан төлөвлөөгүй сонгууль болох, улс төрийн аллага гарах, ерөнхийлөгчид, дарангуйлагчид суудлаасаа огцрох явдал их тохиолддог. Харин заримдаа энэ жилд эрх баригчид, төр засаг хууль хяналтаа чангатгаж, хатуу дэглэм тогтоодог. Бар жилд олон хүнийг хамарсан хэлмэгдүүлэлт ч их болдог. Мөн хувьсгал, бослого гарч, эрх баригчдын эсрэг ард иргэд эсэргүүцлийн ажиллагаа явуулах нь ихэсдэг. Хувьсгалч нам, байгууллагууд бий болж, терроризм хүчээ авна. Дээрх зүйл үүдийг батлах өмнөх бар жилүүдэд болсон үйл явдлыг эргэн саная.

-1914 онд Сараевод эрцгерцог Франц Фердинанд болон түүний эхнэр алагдсан. Уг явдал дэлхийн нэгдүгээр дайн эхлэх гол шалтгаан болов.

-1950 онд Солонгост дайн эхлэв. Хятад Түвдэд дайран оров.

-1962 онд Карибын хямрал болов. ЗХУ Кубад буюу яг АНУ-ын хажууд цөмийн цэнэгт пуужингуудаа байрлуулав. Энэ явдал дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлэх шахав. Ардчилал, эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-д сенатор Жозеф Маккартийн мэдэгдлийн дараа "чөтгөр агнах" явдал ихэсч, чөлөөт сэтгэгчдийг мөрдөн мөшгиж эхлэв. ЗХУ-д цаазаар авах ялыг сэргээв. Энэ жил дэлхий дахинд арьс өнгөөр ялгаварлах, үндсэрхэг үзлийн чиглэлийн жагсаал, цуглаан гаарав. Олон оронд төр, засаг солигдов. Милитаризм хүчирхэгжиж, АНУ устөрөгчийн бөмбөг хийх ажилд орж, ЗХУ цөмийн зэвсэгтэй орон болсноо зарлав.

-1986 онд дэлхий дахиныг цочоосон Чернобыпийн Атомын цахилгаан станцын дэлбэрэлт болов. "Адмирал Нахимов" усан онгоц осолдож, 400 хүн амиа алдсан. АНУ-ын сансрын "Челленжер" хөлөг онгоц дэлбэрч долоон сансрын нисэгч амь үрэгдсэн. Мөн энэ жил ЗХУ-д Горбачевын өөрчлөн байгуулалт, шинэчлэлт хүчээ авав. Арванхоёрдугаар сард Зөвлөлт Казахын нийслэл Алма-Атад оюутан залуусын бослого гарч, цэргийн хүчээр дарав.

-1998 онд манай ардчилсан хөдөлгөөний лидер С.Зориг алагдав.
Бар жилд болсон үйл явдлуудын заримаас нь дурдахад иймэрхүү. Орж ирж буй бар жилд биднийг юу хүлээж байгаа бол.

Зарим зурхайчид энэ жилийн зун Ойрхи Дорнодод гурван жил үргэлжлэх дайн эхэлж магадгүй гэсэн байна. Энэ дайн Арабын орнууд болон Израилийн хооронд болох магадлалтай. Өөр нэгэн таамагт ирэх арваннэгдүгээр сард дэлхийн гуравдугаар дайн эхэлж магадгүй гэсэн байх юм. Уг дайнд цөмийн зэвсэг, хими бактерлогийн зэвсэг хэрэглэж болзошгүй. Дайн 2014 он хүртэл үргэлжлэх гэнэ. Энэ аймшгийг Ванга зөгнөжээ.

-Япон улс дэлхийд анх удаа усан доорхи хот байгуулна.

-2010-2014 онуудад Барууны орнууд болон мусульманы ертөнцийн хооронд дэлхийн гуравдугаар дайн эхэлж болзошгүй.

-Ватиканы дэлхийн улс төрийн болон католик шашинтнуудад үзүүлэх нөлөө багасна.

-Франц, Английн хооронд маргаан гарна.

-Хар тэнгист томоохон осол болно.

-Крымийн хойгт цэргийн мөргөлдөөн гарч магадгүй.

-Европын эдийн засаг доройтно.

-АНУ болон Баруун Европын орнуудын хооронд зөрчилдөөн үүснэ.

-Дундад Азид зэвсэгт мөргөлдөөн ихэснэ.

Дээрх таамгууд Ванга, Нострадамус болон бусад алдартай зөн билэгтнүүдийн үгэнд тулгуурлагджээ. Харин эрдэмтэд энэ жил доорхи шинжлэх ухааны нээлтүүд болно гэж үзэж байна. Үүнд:
-Виртуаль хүн гаргаж авахын тулд туршилт, судалгаа явагдана.

-Клоны аргаас татгалзана.

-Дэлхийн кластерын хүчирхэг компьютер бүтээгдэнэ.

-Роботыг гэрийн ажилд өргөнөөр хэрэглэж эхэлнэ.

-Нисдэг тавгуудын нууц тайлагдана.

-Хар гаригийнхан манай гаригт ихээр зочилно.

Энэ бүхнээс харахад ирж буй бар жил олон аймшигт үйл явдлаар дүүрэн байж мэдэх нь.
Эх сурвалж:Зууны мэдээ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...