Д.Зоригтыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Үндсэн хуулийн Цэцийн  Их суудлын  хуралдаанаар Сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн зохих заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэр гаргалаа. Иргэн Б.Лхагважав нарын нэхэмжлэлтэй уг маргааныг Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд, нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж байсан юм. Харин хариуцагч болох УИХ эл асуудлаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн оны сүүлээр Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй тухай дүгнэлтээ  ирүүлж байсан билээ.
Асуудлын гол учиг нь СЕХ өнгөрсөн УИХ-ын нөхөн сонгуулиас тайлан гаргаж өгөөгүй  гэсэн шалтгаанаар улстөрийн гурван намыг хассантай шууд холбоотой юм.  Нэхэмжлэгч Б.Лхагважав энэ тухай
-Цэц  өөрийн бүрэн эрхийн хэмжээнд дүгнэлтээ гаргалаа. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Энэ тухай Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд заасан байдаг. Харин УИХ цаашид энэ асуудлаар өөрийн шийдвэрийг гаргах хэрэгтэй болох байх. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг зөрчиж явагдсан сонгуулиар гарч ирсэн төрийн түшээ  Д.Зоригт ажлаа үргэлжлүүлэн хийх  эрхтэй эсэх, нөхөн сонгуулийг дахин зарлах эсэх талаар УИХ дахиж авч үзэх шаардлагатай  гэж үзэж болох юм хэмээн өгүүллээ.
Цэцийн их суудлын  албан ёсны дүгнэлтийг сийрүүлбэл : Монгол  Улсын  Их  Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “…Аль нэгэн нам, …гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно…” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын  Их  Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 86 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгов хэмээсэн байх аж. Ийнхүү Чингэлтэй дүүрэг явагдаж,  Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ялалт байгуулсан сонгууль хууль бус болсон гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоолоо.  Өөрөөр хэлбэл дээрх сонгууль үндсэн хууль зөрчсөн хууль бус сонгууль болсон , Монгол улс  Д.Зоригт хэмээх нэг албан ёсны хууль бус УИХ-ын гишүүнтэй болжээ гэсэн үг. Үндсэн хуулийн дээр гагцхүү хөх тэнгэр л байдаг хэмээдэг. Харин “хууль бус” УИХ-ын гишүүн Д.Зоригтыг эргүүлэн татаж, нөхөн сонгуулийг хэзээ явуулах нь одоогоор тодорхой бус байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...