Аварга азарган чоно авлаж, хийморио сэргээв


Та доорх реклам дээр өдөрт нэг дарна уу. Баярлалаа.


Єнгєрсєн башёд дєрєв дараалан унасан Асашёрюv Дагвадоржийн тєлєє Япон улсын Сумогийн холбооныхон ихэд сэтгэл зовниж байгаа гэнэ.
Их аварга маань урьд ємнє хэзээ ч дєрєв дараалан євдєг шороодож байгаагvй учраас тэр биз. За ямартаа ч Сумогийн холбооны удирдлагууд аваргыг сэтгэл санааны тогтворгvй байдлаас болж удаа дараа уналаа гэж дvгнэсэн гэнэ лээ. Харин эрхэм аварга маань нутагтаа цєєхєн хоногоор ирж алжаалаа тайлах ахархан хугацаандаа “Перпект” эмнэлгээр vйлчлvvлэн шvдээ эмчлvvлсэн байна. Их аваргыг ирж vйлчлvvлсэнд талархсан эмч нь vнэ хєлс авахгvй гэсэн ч тэрбээр баярласнаа илэрхийлэн хэтэвчнээсээ 5000 иен авч єгчихєєд гарчээ.

Арлын орны сумогийн дэвжээг зэгнэж яваа аваргаас хишиг хvртсэндээ эмнэлгийн ажилтнууд ихэд бэлгэшээн єгсєн мєнгийг нь духандаа дамжуулан адис авсан тєдийгvй гэртээ аваачин бурханы гvнгэрвааныхаа ємнє залсан аж. За ямартаа ч нутагтаа ирэхээрээ єєрийнхєє байгуулсан жуулчны бааз руугаа очиж алжаалаа тайлдаг аварга маань энэ удаа аав, ах нартайгаа чонын авд явж хийморио сэргээсэн гэсэн. Нутгийнхан нь тэдний авласан чоныг хараад “Чоно гэдэг хийморьтой амьтан. Гэхдээ их аварга тvvнээс дутахгvй золбоолог болохоор аргагvй л айхтар том азарган чоно авлажээ” хэмээн ам дамжин ярилцсаар байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...