Автомашины зах зээл



Та доорх реклам дээр өдөрт нэг дарна уу. Баярлалаа.


Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлж буйгаар, 2009 онд тус улсад автомашины худалдааны нийт хэмжээ хоёр дахин өссөн байна. Ингэснээр, Xятад энэ оны сүүл гэхэд дэлхийд автомашины зах зээлд томоохон байр суурь эзэлж АНУ-ыг хойноо гаргах юм байна.

Шинжээчид, ирэх онд хятадын зах зээлд автомашины худалдааны өсөлт бага зэрэг буурна гэж дүгнэжээ. Харин элит үнэтэй машины эрэлт өсөх хандлагатай байгаа гэнэ. Автомашины. чанар нь жилээс жилд өсч байгаа учир ойрын жилүүдэд хятадын атомашины үнэ өсөх аж.

Тус холбооны тооцоогоор, энэ оны 1-11 дүгээр сарын хугацаанд Хятадад 12 сая автомашин худалдаалагдсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сарын эцсээр 2008 оны мөн үеэс 98.23 хувиар өсч, 1.04 сая автомашин зарагджээ. Автомашины нийт худалдаа тус улсад 13 сая ширхэгт хүрч рекорд түвшинд хүрнэ гэж холбооныхон таамаглаж байгаа бол 2008 онд 9.8 сая байсан байна.

БНХАУ-д автомашины худалдааны хурдтай өсөлтөд юуны өмнө төрийн бодлого тухайн салбарт оновчтой явагдсаных гэж олон улсын шинжээчид үзэж байна. Энэ жилд Хятадын Засгийн газар автомашин хэрэглэгчдэд татварын 5-10 хувийн хөнгөлөлт үзүүлжээ. Тухайлбал, 1.3 литрийн мотортой автомашин худалдан авсан тохиолдолд төр нь татвараа багасгасан байна. Фермерүүдэд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон ачааны машин худалдаж авахад нь мөнгөн тусламж үзүүлжээ.

Ирэх онд хятадын түшээ нар хөдөлгүүр нь 1.6 литрээс илүүтэй автомашинд 5 доошгүй хувийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Дараагийн гурван жилийн хугацаанд Хятад автомашинд хэрэглэж буй одоогийн түлшийг орлох альтернатив шатахуунтай шинэ автомашин үйлдвэрлэхэд зориулж 147 тэрбум долларын санхүүжилт хийхээр болжээ. Харин 2011 оноос эхэлж 500 мянган ийм автомашиныг худалдаалах болно гэж тооцож байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...