Мөөеө аварга Хакухогийн хуриманд бэлдээд цагаан сар манатай явна

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Ах нарынхаа гаргасан жимээр Арлын орныг зорьж, аавынхаа шийрийг хатаасан М.Даваажаргалын Япон Монгол дамнасан их хуримын зар түгсээр удав. Өдрийн сайныг өнжин, сарын сайныг саатан товлосон отгон хүүгийнхээ хуриманд Мөөеө аваргын гэр бүл хөл алдан бэлдэж юун цагаан cap манатай явна. Монголын цагаан сарын дараа буюу ирэх сарын сүүлчээр болох хуриманд японоор үг хэлэхээр эртнээс бэлтгэх болсон Мөөеө аварга өтөлсөн хойноо хэл сурах гэж хөглөж хуримын ёс дэг алдахгүй гэж хирэндээ л хичээж байгаагаа дотныхондоо ярьж хөгжөөжээ. Хуримын бэлтгэлд Хакухогийн дотны найз нөхөд одооноос цуварч Зочид болох Монголын томчууд, оддын нэрс хэдийнэ тодроод байна.

Япондоо хөрөнгө бэл бэнчингээрээ нэр нөлөө бүхий хадмуудынх нь өмнө хүүгийнхээ нэр нүүрийг бодон аль байдгаараа гүйж байгаа Мөөеө аваргын хүүхдүүд гадна дотноос голомт залгах отгон дүүгийндээ Японд ийн цуглах бөгөөд Монголын нэртэй сүртэй аваргын үнэ хүндийг илтгэх Монгол ёс заншлаараа аархах аж. Манайхан ийнхүү шинэ онтой давхцан хийсэн харийн бэр Сэрчмаагийн хуримын араас, Хакухогийн хөлгүй хуримыг харах болов. Японы сумогийн ертөнц ч Кёкүшюзан, Асашёорюү, Кёкүтэнхо гээд олон Монгол бөхчүүдийн хуриманд ёслол хүндэтгэлтэйгээр оролцсон болохоор манай ёс заншлыг ч багагүй гадарлаж, туршлагатай болж байгаа биз ээ. Захаасаа алдарт Чиётайка хуримын гоёогоо бэлтгэж Монгол гутал 3000 доллараар захиалан хийлгэсэн сурагтай.

Хорвоогийн өнцөг булан бүрээс илтгээсэн охидын захидлууд нь машин дүүрдэг байсан Хакухогийн гэргий Мөөеө аваргад 2 хөөрхөн ачийн зулай үнэрлүүлсэн билээ. Ийнхүү ёслол хүндэтгэл дүүрэн харийн бэрээ гуйж авахаар Мөөеө аварга хадаг яндраа зэхэж японоор ерөөлөө бэлтгэн суугаа юм.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...