Ерөнхийлөгчийн соёлын бодлогын зөвлөх Д.Сосорбарамын овилгогүй зан

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Дуучин С.Сэрчмаа Улаан хадны Баяраа гэх өвөрлөгч эртэй дэр нэгтгэсэн нь 2010 оны эхний өдрүүдэд халуухан сенсаци тарив. Уг нь хэнтэйгээ гэр бүл болох нь тухайн хуний хувийн асуудлын нэг мөн боловч хэзээнээсээ дотор хүнийг өрөөсөн нүдээрээ ч үздэггүй Монголчуудын тун таагүй хүлээж авсанд гайхаад байх юмгүй. Энэхүү үйл явдлыг УГЖ Д.Сосорбарам улам эрчилж үндсэрхэг Монголчуудын цөсийг хөөргөөд авав. Их гүрний том бодлогоос Монголчуудыг сэрэмжлүүлж байдаг үндсэрхэг үзэлтэйгээрээ алдартай гавьяат жүжигчин маань С.Сэрчмаа Улаан хадны Баяраа нарын хуриманд ловондсон нь хачирхалтай.
Тэрээр энэ тухайгаа хэн хэнтэйгээ гэрлэж, хэн ловондох нь хэнд хамаатай юм хэмээн ихэд ундууцсан байна лээ. Монгол улсын төрийн тэргүүний соёлын бодлогын зөвлөх хүн ийн ёс алдсан нь дуугүй өнгөрөмгүй явдал билээ. Хэрвээ Д.Сосорбарам гуайд ерөнхийлөгчийн зөвлөх гэх сэтэр байгаагүй эхнэрийн хамт урьд хөршид хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй шүүс зооглох нь юуны хамаа байхав.
Монголын нэг өдөр сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...