Японы иргэн болсон манай зургаа дахь сүмоч


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.




Макүшита зиндааны монгол сүмоч Широнорюүг Японы иргэн боллоо хэмээн Мэргэжлийн сүмогийн холбооноос зарлалаа. Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын анхны алтан хараацайнуудын замаар дөрвөн бөх энэ жил замнасан. Ийнхүү манай зургаан залуу иргэншлээ сольж, Наран улсын харьяат боллоо.

Давхар иргэншлийн асуудлыг шийдэхгүй бол удахгүй сүмочдоо бүгдийг нь харь оронд алдаж магадгүй гэсэн сануулга гэхэд болох юм. Мэргэжлийн сүмогийн дүрмээр нэг дэвжээнд ганц гадаад бөх байхыг зөвшөөрдөг бөгөөд дахин гадаад бөхтэй болох сонирхолтой дэвжээ байгаа нэгнийгээ улсыхаа иргэн болгох бодлого баримталж байгаагийн илрэл энэ юм.

Широнорюү Ясүмаса. 1983 оны есдүгээр сарын 7-нд Төв аймагт төрсөн. Сакайгава дэвжээний бөх. Макүшитагийн 13-т дэвшиж байсан нь түүний хамгийн том амжилт. Японы Тоттори мужийн дунд сургууль төгссөн түүний япон нэр нь Кобаяши Коосэй.
Даяар Монгол сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...