Шинийн найманд дээлтэйгээ ирвэл үзвэр үнэгүй

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Харийнханд дээлээ алдах нь гэсэн сургаар хүн бүр түгшиж, хэвлэлээр шуугиж, хөдөлгөөн хүртэл байгуулагдан, Юнескод хандахаа хүртэл яаравчлан Монголчууд гэнэт дээлээр “өвчлөв”. Монголын хууль гурав хоног гэдэг шиг хэсэг шаагиж байгаад замхарчихгүй л бол сайшаалтай л хэрэг.  

Мөн жил бүрийн цагаан сарын шинийн наймныг “Дээлтэй өдөр” болгон зарлав. Энэ бэлэгшээлт сайн өдрөө  Монголчууд дээлээрээ гоёж тэмдэглэн өнгөрөөдөг болох юм байна.

Энэ ажлыг дэмжин Байгалийн түүхийн музей  Дээлтэй өдөр үндэсний хувцсаараа гоёсон хүн болгонд үнэ төлбөргүй үйлчилэхээр болжээ. Хэрвээ бага насны хүүхэд дээлээ өмсөн асран халамжлагчтайгаа ирвэл хамтад нь үнэгүй үзвэр сонирхох эрхийг өгөх аж.  

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...