Турк сэтгүүлчийн мэдээллээс болж сайд айлчлалаа хойшлуулжээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

БОАЖ-ын сайд Л.Гансүх Бүгд Найрамдах Турк Улсад энэ сарын 20-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийх ёстой байсан ч Туркийн өдөр тутмын “Реферанс” сонины энэ сарын 21-ний дугаарт гарсан нэгэн нийтлэлээс болж айлчлалаа түр хугацаагаар хойшлуулжээ.


Говийн бүсийг усжуулах “Орхон говь” Төслийн урьдчилан техник эдийн засгийн үзүүлэлт боловсруулах бэлтгэл ажилд оролцох, судалгааны ажлаар Сайдын зөвлөх Р.Эрдэнэбүрэн, Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн, Усны үндэсний төвийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг, “Хариуцлагатай Уул уурхай” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Батсайхан нар мөн энэ айлчлалын бүрэлдэхүүнд явах байсан юм. Манай орны томоохон голуудын нэг Орхон голоос суваг татан, говийн аймгуудыг усжуулах, тэнд бий болж байгаа уул уурхайн үйлдвэрлэлийг усаар хангах, гадаргын усыг хуримтлуулах зорилготой “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр  өнгөрсөн  оны эхнээс Засгийн газрын хэмжээнд дэмжлэг үзүүлж эхэлсэн бөгөөд Туркийн олон улсыг хамтын ажиллагааны нийгэмлэг /TIKA/-гийн шугамаар төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд 3,5 сая ам.долларын санхүүжилт хийхээр амлаад байгаа билээ. Энэ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр БОАЖ-ын сайд болон яамны харьяа Усны газраас төлөөлөгчид Турк улсад очиж ажиллах ёстой байжээ.
MonTsaMe

1 comment:

  1. muusain turkuud. Orhon (Orhan)gedeg nertei turkuud zondoo bdag. tegeed nerniih n utga.iig asuuhaar medehgui. oodoos n mgl-d bdag goliin ner geheer aan gedeg.

    ReplyDelete

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...