Өдөржин (Цэцэг түүнэ) шүү дээ


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Оюутан сурагчдыг гадуурхдаг кондуктор, нууцаар шатахуун зардаг жолооч нарт сайн нэр байхгүй. Гэтэл автобусны кондуктор, жолоочийн “цавчаа” гээчийн тухай чих дэлсэв. Сонссон мэдээллээ бататгаж “Автобус I”, “Автобус III” компанийн нэрийг нь үл дурьдахыг хүссэн хэд хэдэн жолооч, кондуктортой ярилцлаа.
-Автобусны жолооч нар шатахуун зарж байгаад баригдлаа гэх юм. Цалин хэд байдаг вэ?

-Бид өдөртөө таваас найман эргэлт хийх ёстой. Эргэлтээ гүйцээж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргахгүй бол 400 мянга гаруй төгрөг авна. Хэрвээ зөрчил дутагдал гаргавал цалингийн 20 хувиар торгуулдаг. Хааяа шатахуун зарах үе байдаг. Гэхдээ сард нэг удаа эсвэл хоёр сард нэг удаа гэх жишээтэй.
-Өдөрт хэдэн литр шатахууны норматай вэ. Цалин хангалттай байхад яагаад шатахуун зардаг юм бэ?
-Нэг өдөр 100 литр түлш олгодог. Мөнгөний шаардлага гарвап зарчихдаг. Багаар бодоход 50 мянган төгрөг болдог. Тэрнээс биш дандаа зарна гэж байхгүй л дээ. Ажилласан жилээсээ хамаарч цалин нь өөр өөр байдаг.
-Хоолны мөнгөө кондуктороосоо авдаг гэсэн. Байгууллагаас хоолны мөнгө өгдөггүй юм уу?

-Уг нь талон 15 хоногт нэг өгдөг байснаа больсон. Өдрийн 1500 төгрөгөөр тооцдог байх. Одоо харин сарын сүүлээр цалин дээр тооцдог болсон. Кондуктороос ч авах юу байх вэ. Дандаа л кондуктор даадаг. Тийм бичигдээгүй хууль байдаг.(инээв)
-Кондукторууд яагаад мөнгө төлдөг гэж. Та нар адилхан цалиндаа тооцуулдаггүй юм уу?

-Тэдний гар дээр бэлэн мөнгө байгаа. Тиймээс цавчаанаасаа бидэнд хоол, цай, тамхины мөнгө өгдөг. Хааяа нэгжний мөнгө авна.
Энэ үеэр мөн цөөн хором кондуктортой хөөрөлдсөн юм.

-Жолоочийнхоо хоолны мөнгийг өгдөг гэсэн. Ажлаасаа буугаад тооцоогоо хийхэд мөнгө дутаж, тасалбарын тоо ширхэг зөрөхгүй юу?

-Зохицуулна шүү дээ. Өдөржин л цэцэг түүдэг. (инээв) Өөрөөр хэлбэл, зорчигчийн урж, тасдалгүй үлдээсэн тасалбараа түүгээд авчихдаг. Шалгалтын хүмүүс маш нарийн шалгадаг болохоор зарим нь баригдаад халагдах үе байдаг. Өдөрт 130-150 мянган төгрөгийн тасалбар авдаг. Түүнийхээ 85-90 хувийг нь борлуулсан байх журам байдаг.
-”Цэцэг түүх” гэж юу гэж байгаа юм бэ?

-Тасалсан тасалбараа дахиж ашиглахыг хэлж байгаа юм. Өдөртөө жолоочийнхоо хоол, тамхины мөнгийг өгнө, өөрөө хоолоо иднэ, нэгжээ авна.
-Нэлээд ашигтай байдаг юм шиг байна. Та жолоочдоо мөнгө өгөхгүй байж болохгүй гэж үү?
-Ашигтай нь ч юу байхав. Талхныхаа мөнгийг таслахгүй ээ. Өдөрт гурван мянгаас таван мянган төгрөг л олдог. Жолооч нар өгөхгүй бол уурлана. Зогсоол дээр удаан зогсохгүй хурдан явна. Хүн бага суувал ашиг багатай шүү дээ. Манай автобусууд 30 хүний суудалтай ч өглөө оройн цагаар 100 гаруй хүн суудаг.
-Жолооч нарыг хурд хэтрүүлэн хөдөлгөөнд оролцдог гэж шүүмжилдэг. Магадгүй энэ нь кондуктортоо гаргасан уураа олон нийтэд гаргаж байна гэж ойлгогдлоо?

-Бас тэгж өрөөсгөл бодож болохгүй. Үнэнийг хэлэхэд тийм тохиолдол байдаг. Гэхдээ хурдан явах нэг шалтгаан нь эргэлтээ гүйцээх гэж байгаа хэрэг. Уг нь нэг зогсоол дээр хоёр минут зогсох ёстой ч замын түгжрэлээс болоод хугацаандаа амждаггүй. Тэгээд хурдлах тохиолдол нь олон байдаг.
-Сэдвээ жаахан өөрчилье. Эрүүл мэндийн үзлэгт хэдий хугацаанд ордог вэ?

-Манайд эмч байхгүй болохоор тогтмол үзүүлэх боломж байхгүй. Уг нь эмч байх ёстой юм билээ. Саяхны нэг хурлаар эмчтэй болно гэж байсан.
-Амралтын өдөр гэж бий юу. Хэдэн өдөр ажиллаж ээлж солих вэ?

-Ээлж бол өөр өөр. Амралтын өдөр гэж байхгүй ээ. Хааяа нэг амрах зав гарвал унаагаа засаад өнждөг. Өглөө оройд хоёр ээлжээр ажилладаг. Хэн нэг нь өвчтэй, чөлөөтэй байвал уртаар явна.
Уртаар явна гэдэг нь 06.00-22.00 цаг хүртэл ажиллана гэсэн үг. Дандаа хөдөлгөөнтэй байдалд ажилладаг болохоор бөөр болон дотор эрхтний өвчлөлөөр өвдөх тохиолдол их байдаг.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...