Европт цочир хүйтэрлээс болж 250 орчим хүн амиа алдлаа

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Сөрөг циклоны улмаас Европ тивд нүүрлээд байгаа хүчтэй хүйтэрлийн улмаас Польш, Румын, Германд 250 орчим хүн амиа алдаад байна.

Зөвхөн Румынд гэхэд л сүүлийн зургаа хоногийн дотор 31 хүн нас баржээ. Тус улсын төв хэсэгт агаарын хэм -32 хүртэл унаж дээд амжилт тогтоогоод байна. Нөхцөл байдлаас болж Румыний эрх баригчид улс орондоо онц байдал зарлажээ.

Мөн ОХУ-аас өдөрт импортолдог байгалийн хийн хэмжээгээ хоёр сая шоо метрээр нэмэгдүүлэхээр боллоо. Энэ талаарх гэрээ хэлэлцээрийг Румыны засгийн газар болон Оросын "Газпром" компани мягмар гаригт байгуулжээ.

Польшийн эрх баригчдын мэдээлж буйгаар хэт хүйтэрсэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш энэ улсад 202 хүн амиа алдаад байна. Харин Германд энэ тоо 14 болсон нь сүүлийн 13 жилд хүйтнээс болж нас барсан хамгийн олон тохиолдол болжээ. 1996-1997 оны өвөл 25 хүн нас барсан аж.
Нийгмийн толь

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...