Нара: Ихэнх залуус миний энэ нүцгэн зургийг хараад “шатах” байх. (Доор хавсаргав)


Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


-Урын сандаа хэдэн дуутай вэ. Өнгөрсөн жил гучин дуутай гэж байсан.
-Одоо нилээн олон болсон. Гэхдээ бүх дуунууд эрэлт багатай, нийлүүлэлт ихтэй болчихсон болохоор аливаа дуу удаан хугацаанд хит болж, олныг байлдан дагуулахаа больчихсон. Үсрээд нэг сар л болж байна. Зарим дуучдынх бол явдаг л даа. Миний дуунуудын хувьд өнөөдрийг хүртэл зарим дуу маань нэг сар, долоо хоног л хит байх нь хангалттай гэж боддог.

-Дуугаа орхиод жүжиг, киноны урлаг руу “урвах” гээд байна уу?
-“Дуугаар явахаа больчихоороо кино хөөлөө” гээд сонинд бичсэн байна лээ. Тийм биш л дээ. Дуунд киноноос илүү амжилт гаргана гэдгээ мэддэг. Гэхдээ цаг хугацааны хувьд арай л болоогүй байна. Илүү их хөдөлмөрлөж, хичээллэх, сурах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд анхны цомгийнхоо дууг сонсохоор үнэхээр дутуу байснаа мэдэрдэг. Анхнаасаа л дуучин, жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Киноны хувьд би жүжиглэх авъяастай. Ямар ч дүрийг бүтээж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг. Кинонд тоглох хүсэл одоо ч байгаа. Мэдээж зүгээр л нэг туслах дүр бүтээхгүй. Аль болох өөрийнхөө гаргаж чадах, үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдэхүйц дүр бүтээхийг хичээнэ.

-Дуулаад хэдэн жил болж байгаа юм бэ?
-Дөрвөн жил болох гэж байна.

-Ер нь дуу дуулвал явмаар юм уу, кинонд тогловол явмаар юм уу. Юу гэж бодож байна?
-Дуу дуулахын тулд хүн амьдрал үзсэн байх хэрэгтэй юм байна гэж би бодсон.

-Сэтгэлээсээ дуулахын тулд уу?
-Харин тийм. Урьд нь би жаахан хүүхэд байсан учраас хийсвэрээр ч юм уу “энэ дууг дуулах ёстой” гэдэг үүднээс дуулдаг байсан. Одоо бол хайр дурлалын тал дээр бүтэлгүйтээд ч юм уу, зарим нэг зүйлийн дараа дуулахад үнэхээр өөр байгааг мэдэрсэн. Тийм болохоор дуу бол хүний өөрийн амьдрал, нөхцөл байдал, дотроос гарч байгаа тэр оргилж, шатаж байгаа зүйлтэй маш их холбоотой.

-Чиний ар талыг аав чинь үргэлж дааж явдаг гэдэг. Хэрвээ аав чинь баян биш байсан бол урлагаар хоолоо олж идэх боломж манайд бий юу?
-Байлгахын төлөө л байх хэрэгтэй шд. Монголын хувьд урлагийн үнэлэмж үнэхээр ядуу. Дээрээс нь зарим тал дээр гуйлгын, хандивын юманд их дуртай. Гэтэл дуу бүтээх гэж хүн хэдэн төгрөг гаргаж, ямар цаг хугацаа зарцуулсныг боддоггүй. Тэр нь надад заримдаа таалагддаггүй. Гэхдээ би хандивын тоглолтонд бололцооныхоо хэрээр л очдог. Чадахгүй бол чадахгүй л гэдэг. Гэтэл өнөөдөр урлагийн хүмүүс энэ нийгмийг хичнээн гоё авч явж байна. Өнөөдөр нийгэм нь хэцүү, улс төр нь бохир, зам нь муухай, агаар нь утаатай ийм үед урлагийнхан л хүмүүст гэрэл гэгээ өгч байна ш дээ. Орлого багатай, элдвээр хэлэгддэг мөртлөө л энэ нийгмийг урлагийнхан л гэрэлтүүлж байна.

-Эротик контентын зураг авахууллаа. Ямар байсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд “Монгол Контент” компанийн зүгээс нилээн олон сарын өмнөөс энэ саналыг тавьсан. Би “яагаад болохгүй гэж” гэж бодсон. Ямар ичгүүртэй, шившигтэй зүйл биш. Тэртэй тэргүй холливудын одод ч гэсэн ийм зураг авахуулдаг ш дээ. Монголчууд ч энэ талыг бас зөвөөр хүлээж авдаг болчихсон байна. Тэгээд ээж, аавдаа энэ тухайгаа хэлсэн. Би өнөөдөр 25 нас хүрсэн эмэгтэй учраас юу хийхээ өөрөө мэднэ. Харин нүцгэлсэн хойноо “хэрэггүй тэгж” гэж харамсахгүй байх хэрэгтэй. Энэ ажлыг би маш сайн бодож байж хийсэн учраас ичээд, зовоод байх зүйл алга. Харин ч бахархалтай юм шиг санагдаж байна. Гэхдээ санаа зовж байгаа нэг л зүйл байна. Намайг нүцгэлж зургаа гаргаагүй байхад л “аймаар” их залуучууд эргүүлдэг. Гэтэл одоо бүр яах бол гэдэг зүйл л санааг минь зовоож байна даа.

-Зураг авахуулахад хэр хүндрэлтэй байсан бэ?
-Би нөхцөл байдалд хурдан дасч, хүмүүстэй ойлголцож чаддаг хүн. Энэ бол миний давуу тал л даа. Тийм болохоор надад ямар ч хэцүү зүйл байгаагүй. Эхэндээ жаахан эвгүй л байсан. Ядаж байхад зурагчин маань эрэгтэй. Би чинь загвар өмсөгч биш, загвар өмсөгчийн “размертэй” ч хүн биш. Тийм байхыг ч хүсдэггүй. Би өөрөөрөө л байна. Хүмүүс үзээд өөрөө өөрийнхөөрөө л хүлээж авна биз ээ. Яахав, ихэнх залуус миний нүцгэн зургийг хараад “шатах” байх. Шалдан зураг гараагүй байхад олон хүн ярьдаг юм чинь, ийм зураг гарахад бүр ч олон хүн ярих байх. Олон боллоо гэхэд тэдэнд дунд надад таалагдах хүн байвал сайн л байна. Тиймгүй бол бас ядаргаатай л байна байх. Ер нь намайг үзэн яддаг хүмүүсээс илүү, намайг хайрладаг хүмүүс илүү олон гэж бодож байна.

-Одоо бөөн хэл ам гарах байх даа?
-Би хэл амнаас үнэхээр айдаггүй. Анх намайг манай хамаатны ах Ажнай Бат-Эрдэнэтэй холбоод бичиж байхад үнэхээр гайхаж байсан. Тийм болохоор худал зүйлийг ялгаж харах чадвартай. Гэхдээ намайг элдвээр бичих нь бас сонирхолтой санагддаг. Би хүмүүсийн сонирхлыг татаад байна шд. Тэр нь эргээд миний сонирхлыг татаад байна. Би нэгэн хэвийн амьдралд дургүй. Энэ бол амьдралын адал явдал. Магадгүй би залуу байгаа учраас ингэж бодож байж болох юм. Ирээдүйд хэн нэгэн хүнд үнэхээр хайртай болчихвол, тэр хүнтэйгээ хамт тайван амьдрахыг хүсч ч болох юм. Ямар ч байсан өнөөдөр би ийм л байна.

-Ээж, аав нь яаж хүлээж авсан бэ. Танай гэр бүлийг би их л чөлөөтэй, “ардчилсан” гэр бүл юм гэж боддог?
-Миний л шийдсэн ажил. Би ямар тэр хоёрын шалдан зургийг авахуулах гэж байгаа биш. Би өөрийнхөө зургийг л авахуулсан. /инээв/. Манай Болороогийн клип гарахад зарим хүмүүс гайхаж, зарим нь дургүйцэж хүлээж авсан. Тэгэхэд манай аав үзчихээд “гоё клип байна” гэж хэлсэн. Ээж, аав маань ийм сайхан үзэл бодолтой учраас би баярладаг. Тийм ч болохоор би өнөөдөр ийм эрх чөлөөтэй байгаа байх.

-Нарад ямар эр хүн таалагдах бол?
-Уг нь би тийм төгс төгөлдөр зүйл хүсдэг эмэгтэй биш. Надад бие хаа, царай зүс, боловсрол соёл бүх зүйл өв тэгш заяасан хүн гэж өөрийгөө боддог. Гэсэн ч “би өөрөө тийм юм чинь надад тийм хүн таарах ёстой” гэж боддоггүй. Аль болох хүнтэй зохицохыг л хичээдэг. Гэтэл бүр тэгж бодоод байхад л хүнтэй таарахгүй байна ш дээ. Тэгэхээр мэдээж нэртэй, карьертэй, боловсрол соёлтой ийм хүүхний хувьд ганцаараа байхаар заримдаа үнэхээр “яагаад” гэж боддог шүү. Тийм болохоор одоо энэ сэдвийг бүр хаяъя гэж бодож байгаа.

-Ганцаараа болоод хэр удаж байна?
-Багахан хугацаа өнгөрөхөд л хоёр жил болох гэж байна. Би хоёр жил болохоосоо өмнө найз залуутай болмоор байна. Үнэхээр өөрөө өөртөө сэтгэл хангалуун учраас болоод яваад байдаг л даа. Гэхдээ би чинь эмэгтэй хүн биз дээ. Нэг л өдөр үнэхээр үгүйлдэг байхгүй юу. Үнэхээр сөхрөөд суумаар үе гардаг. Тэр үедээ л “яагаад над шиг эмэгтэй ганцаараа яваад байгаа юм бэ” гэж боддог. Би үнэхээр олон найз охинтой. Тэгээд тэд нараасаа “би яагаад ганцаараа байгаа юм бэ” гээд асуухаар “чи үнэтэй харагдаж байна. Чи хэтэрхий тод байна. Хэтэрхий энгэр задгай хувцас өмсөж байна. Хэтэрхий зардал өндөртэй байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийхээ үнийг хэлэхэд л залуус айгаад байна” гэдэг байхгүй юу. Би уг нь хүнтэй үерхлээ гэхэд зардлаа даалгах гээгүй ш дээ. Би стиль имиж бүрдүүлэх гээд л, секси байх гээд байгаа юм биш. Миний байж байгаа л энэ.


-Тэгвэл хэтэрхий их бие даасан, хүчтэй байдал чинь залуусыг айлгаад байдаг юм болов уу?
-Харин тэгээд байгаа юм шиг байна. Хүмүүст миний том алаг нүд, тэгээд л шууд хоёр том хөх харагддаг. Тэгэхээр тэр хүнд шууд ор дэр л бодогдоно. Гэтэл “энэ эмэгтэй дотроо ямар сайхан чанаруудтай бол, юу хүсдэг бол” гэдгийг харахыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Би тэрийг үнэхээр мэдсэн. Мэдээж миний хувьд хүн намайг хараад ор дэр бодоосой гэж хүсэхгүй биз дээ. Би зүгээр л хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулахыг л хүсч байна.

-Өнөөдөр бие даасан, хүчтэй, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн эмэгтэйчүүд ганц бие байх нь олон байна. Яагаад ийм болчихов. Чи юу гэж бодож байна?
-Ний нуугүй хэлэхэд би тохирох хүнээ хайж байгаа. Хүн бүхэн л ер нь битүүхэн хайж явдаг биз дээ. Ер нь энэ нийгэмд хүмүүс хүнд итгэх итгэлгүй болчихсон юм шиг санагдаад байдаг юм. Өөр дээрээ жишээ авъя л даа. Намайг “энэ хүүхэн олны танил, олон хүн эргүүлдэг, тэгэхээр надад үнэнч байж чадахгүй дээ” гэж боддог шиг байгаа юм. Гэтэл тийм биш ш дээ. Хамгийн сүүлд найзалсан найз залуутайгаа арван сар болсон. Тэр хугацаанд үнэхээр үнэнч байж, эр хүний хүсдэг тэр бүх шинжийг агуулсан хүн байж би чадсан ш дээ. Гэтэл тэр хүн маань энэ байдал амьдралын туршид үргэлжилнэ гэж итгэж чадаагүй. Тэгээд бодоод үзэхээр итгэл л байхгүй болчихож.

-Тэгвэл Нараг ямар залуу сонгох бол?
-Намайг зоригтой залуу л сонгоно. Би угаасаа тийм зоригтой, хүчтэй залуучуудад дуртай. Бас хариуцлага хүлээх чадвартай. Одоо залуус хариуцлага хүлээхээс айдаг. Хэрвээ миний найз залуугийн араас хүүхнүүд “үхэлддэг” байвал би үнэхээр баярлана. Гэтэл эрчүүд яагаад тэгж бодохгүй байгаа юм. Аймхай. Тийм болохоор надтай зоригтой залуу л найзлана.

-Юутай ч чиний ганцаараа байгаа байдал чамайг их л бухимдуулж байгаа юм байна даа?
-Бухимдалгүй яах юм бэ. Заримдаа хүн л юм чинь хүсч байна. Тэгээд ч хүсдэг нас байна. Гэтэл болгоё гээд байхад болохгүй байна. Одоо бол тэр талаар бодохоо больж байгаа. Юутай ч зоригтой, хариуцлага хүлээх чадвартай, тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой, боловсролтой хүнийг л хайж байна. Боловсролтой гэхдээ хүйтэн биш. Халуун дулаан хүмүүс байдаг даа.

-Бэлгэнд юу авах дуртай вэ?
-Би хүнд сэтгэл гаргаж бэлэг өгөх дуртай. Хүн миний бэлдсэн бэлгийг аваад баярлахад би өөрөө бэлэг авснаас ч илүү сайхан санагддаг. Гэхдээ ний нуугүй хэлэхэд би цөөхөн бэлэг авдаг.

-Тийм үү. Би чамайг чинь сарнайн дунд хөвж байдаг юм болов уу л гэж бодоод?
-Тийм биш ш дээ.

-Монгол залуус маань мэдрэмжгүй байна уу?
-Би англи найз залуутай байсан. Тэр залуу бүр хаа байсан Гонконгоос япон руу цэцгийн дэлгүүрт захиалга өгөөд намайг 14 хоногийн турш цэцгэн дунд умбуулж байсан. Тийм байхад үнэхээр эмэгтэй хүн дурладаг юм билээ. Үнэнийг хэлэхэд Монгол залуусаас тийм романтик зүйл хүсдэг. Харамсалтай нь тийм зүйл байдаггүй. Бараг төрсөн өдрөөр ч цэцэг бэлэглэдэггүй. Жирийн үед ч гэсэн яагаад ганц ширхэг цэцэг өгч болохгүй гэж. Би тийм зүйлд үнэхээр дуртай. Ганц ширхэг цэцэг гэдэг чинь сэтгэл ш дээ. Бэлэг ч гэсэн сэтгэл. Залуус сэтгэл гээд яриад байдаг. Гэтэл сэтгэл гэдэг чинь юугаар илэрхийлэгддэг вэ гэдгийг ойлгодоггүй. Их сонин. Би тэгээд “би цэцгэнд дуртай” гээд байлтай нь биш, эсвэл “би англи залуутай үерхсэн чинь” гээд яриад байлтай нь биш.

-Нарад Монгол залуус таалагдахгүй байгаа бол гадаад нөхөртэй болчих юм биш биз?
-Гэхдээ хайртай болоод бие сэтгэлээрээ холбогдох л юм бол хаанахын хүнтэй ч суусан яадын. Ямар амьтантай сууж байгаа биш. Гэхдээ би Монгол хүнтэй суух гэж хичээдэг. Монгол залууг нөхрөөрөө мөрөөддөг. Гэтэл тийм биш бол би яах юм. Эмэгтэй хүн чинь бусдаар хайрлуулж, аз жаргал эдлэх ёстой. Тийм болохоор хэрвээ Монголоос сонголт байхгүй бол яагаад болохгүй гэж. Гэхдээ надад тийм нэг далд горьдлого байгаа. Тэр нь гадаадад сурч боловсорч байгаад хайр дурлал хөөж амжаагүй залуус төгсөөд ирнэ ш дээ. Үүнтэй холбоотойгоор нэг зүйл хэлчихвэл зарим хүн надад дургүйцэх байх. Тэр нь юу вэ гэвэл Монголд 2000 оноос хойш амьдарсан залуус гадаадад амьдарсан залуусаас илүү туйлын муу санаатай. Гадаадад байж байгаад ирсэн залуус их гэнэн байгаа нь анзаарагддаг.

Хэтэрхий их муу санаатай байж, хүн хүнд итгэхгүй байна гэдэг аюул. Хүн надад итгэхгүй байхаас илүү би хүнд итгэж чадахгүй болно гэдэг аймшигтай. Юм бүхэнд итгэхгүй, биеэ оторлож байтал хичнээн ч сайхан боломжийг алдах юм билээ мэдэхгүй шүү дээ.
-Ярилцлагыг чинь уншаад хүмүүст янз бүрийн л сэтгэгдэл төрөх байх. Уншигчдаас сэтгэгдэл авах уу. Чи юу гэж бодож байна?
-Үнэнийг хэлэхэд би интернэтийн орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаггүй. Яагаад гэвэл надад сонирхол байдаггүй. Тэгээд ч надад зав бага. Магадгүй бас сайн мэдэхгүй байдагтай ч холбоотой байж магад. Юуг нь нуухав. Өнгөрсөн тавдугаар сард Японд зугаалгаар явж байгаад хийх юм олдохгүй болохоор нь интернэтэд сууж өөрийнхөө тухай мэдээллүүдийг харсан. Хүмүүсийн сэтгэгдэл дунд магтаал, доромжлол янз бүрийн юм байгаа юм л даа. Хүмүүс миний тухай мэдээллийг цаг гарган уншиж, муулсан ч сайлсан ч сэтгэгдэл бичиж байгаа нь гоё. Гэхдээ заримдаа үнэхээр гомдмоор. “Яагаад, яагаад энэ хүн намайг ингэж бичиж байгаа юм бол, би энэ хүнд ямар муу юм хийсэн юм бол” гэж бодмоор. Тэр хүнээс би мөнгө авч клип хийлгээгүй. Би өөрөө тодорхой хэмжээгээр хөдөлмөрлөж гаргасан. Тэр үед үнэхээр гайхаад гэв гэнэт гунигтай болсон. Гэхдээ тэр хүмүүс хожим нь мэднэ л дээ. Яах гэж ч тэр хорхойд хоргүй амьтныг элдвээр хэлж байсан юм бол гэж бодох үедээ өөрөөсөө ичнэ.

-Тэгэхээр...?
-Сэтгэгдэлтэй авсан ч яадгийн. Дараа нь сонирхолтой, би хармаар байна. Хүн бүхэн заавал магтуулаад байх шаардлагагүй. Гэхдээ хүн бүхэн л тодорхой хэмжээгээр зөв амьдрахыг хичээдэг биз дээ. Би бол гоё хүн байхгүй юу. Би тэр үедээ уншаад л “юун муухай юм бэ”, гээд л эсвэл “яг ш д” гэж бодоод гаруутаа л мартчихна. Энэ бол би өөрөө өөрийгөө стрессгүй байлгаж чаддаг ганц зүйл. Гэхдээ хүн гэдэг чинь үнэндээ их арчаагүй байгаа байхгүй юу. Хүн нүүрээ нуухаар юу ч хийж чадаж байгаа юм. Тэр бол арчаагүй хүний зан л даа. Гэтэл намайг гадуур явж байхад хэн ч надтай муухай харьцдаггүй. “Чи ёстой гоё цоглог, өөрөөрөө байдаг, гоё стильтэй” гэж охид эмэгтэйчүүд, залуучууд хэлдэг. Тийм болохоор нүүрээ нуугаад янз бүрийн зүйл бичиж байгаа хүмүүс бол надад ач холбогдолтой биш. Хүн хэзээ ч бүх хүнд таалагддаггүй. Тэр боломжгүй. Тийм ч учраас би бүх хүнд таалагдаж, энхийн цагаан тагтаа болох гэж өөрийгөө зовоомооргүй байна.

-Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа хандаад юу гэж хэлэх вэ гэдэг манай уламжлалт асуулт байдаг?
-Гадаадад байгаа хүмүүс бол Монголын хамгийн том хөрөнгө оруулагчид. Энэ улсад айл өрх бүхэн боломжийн амьдралаар амьдраад, бүгдээрээ шахуу машин унаад, зам бөглөрөөд байгаа нь улс төрийнхний хийсэн ажлын үр дүн биш байхгүй юу. Огт биш. Гадаадад ажиллаж, сурч байгаа ах дүү, амраг садангийнх нь хөрөнгө оруулалт. Үүгээр л Монгол Улс хөгжиж байна. Төрийн зөв бодлого хэрэгжээд байгаа зүйл огт байхгүй. Шал инээдтэй ш дээ, тэд бол. “Гадаадад ажиллаж байгаа хүмүүст” гээд л би одоо ямар зааж сургагч биш. Өөрөө өөрсдийнхөөрөө л амьдрах байх хүмүүс. Гэхдээ бүх хүн Монголоо гэсэн сэтгэлтэй л байгаасай. Нийгмийн бухимдалд автаад Монголоо муулах тохиолдол хэнд ч байна. Гэсэн ч бид энэ газар шороон дээр төрж өссөн болохоор энэ бүхнээ хайрлах сэтгэлтэй л байх хэрэгтэй. Хий бахархах биш, сэтгэлтэй байх л хэрэгтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

1 comment:

  1. Hi.duuchin NARA-da muruuduj husej yavdag saihan zaluutai hurdan uchirch hair durlalin saihnig medreesei gej husiii.duuchin NARA bol urgelj uuriinhuuruu baij chaddag uneheerin zorigtoi gaihaltai busgui gej boddog.tuuniig tv-eer haraad bi buur yamar ch stressgui boldog ene unen shuu.bi uuruu adilhan emegtei hun ldee.harin namaig ta nar buruugaar bitgii oilgooroi.duuchin NARA dotroosoo gereltsen shan setgeltei uhaantai busgui gej bi boddiishd.za ingeed NARA-da amjilt

    ReplyDelete

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...