National Geographic: Цус сорогчийн гавал, Хий үзэгдэлт хөлөг онгоц, Далайн дээрэмчдийн алт

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
“National Geographic” сэтгүүлийн редакци 2009 онд археологчдын олж илрүүлсэн хамгийн гайхамшигтай 10 олдворын жагсаалтыг гаргажээ.
“Алтны солиорол”-ын үед живсэн хий үзэгдэл-усан онгоц


Живсэн хөлөг онгоцны тавцан дээрээс судлаачид гутал, хоолны газраас нь энд тэндгүй хаясан гал тогооны хэрэгслүүд олсон байна. Энэ бүхэн нь “алтны солиорол”-ын живсэн “AJ Goddard” хөлгийн сүүлчийн хормыг дүрслэх боломж олгожээ. Хөлгийг арваннэгдүгээр сард илрүүлсэн байна.
Англо-саксын томоохон эрдэнэсийн агуулах
Английн алт эрдэнэс хайгч нэгэн нөхөр долдугаар сард түүхэнд томоохонд орох англо-саксын эрдэнэсийн агуулах олсон байна. Дэлхий даяар гайхамшигтай уран хийцтэй алтан гоёл, үнэт чулуу, эрдэнэсээр чимэглэсэн зэвсгээр нүд хужирлав.
Үнэт чулуугаар гоёсон эртний хүний шүд

Энэ олдвор эртний шүдний эмч нарын уран чадварыг илтгэн харуулжээ. Америкийн уугуул иргэд бүр 2.5 мянган жилийн өмнө шүдэндээ үнэт чулуу суулгаж чаддаг байсан аж.
Перу дахь “үнэт эдлэлийн хаан”-ы булш
Түүний авснаас маш олон тооны, олон хийц загвартай үнэт эдлэлүүд гарчээ. Булшны насыг ойролцоогоор 1.5 мянган жил гэж тогтоосон байна. Эрдэмтэд энэ булшийг судалснаар эртний индианчуудын Мохэ иргэншлийн нууцыг тайлж чадна хэмээн найдаж байгаа аж.
Жеймстаунаас олдсон нууцлаг зурагнууд
Археологичид 400 орчим жилийн өмнө чулуун ханан дээр зурсан жирийн биш зурагнуудын нууцыг өнөөг хүртэл тайлж чадаагүй л байна. Тэдгээр зурагнуудыг АНУ-ын Виржини мужийн нэгэн суурингийн хуучин худгаас гаргаж авчээ.

Стоунхенжээс өмнөх үеийн шашны зан үйлийн цогцолбор

Энэхүү эртний сүмийн үлдэгдэл байсан газрыг зөвхөн өндөрт хөөрч байж л харагдах тал дээр байгаа хачирхалтай дугуй дүрсүүдийн тусламжтайгаар тогтоо жээ. Археологчид тэрхүү газраас олон тооны толгод, хоёр том оршуулга илрүүлсэн байна.
Дэлхийн II дайны үеийн самурайн усан доогуур шумбагч завь
Судлаачид Перл Харбор боомтын усан дороос АНУ-ын тэнгисийн цэргийн флотыг Японы агаарын хүч бөмбөгдөх үеэр живсэн хоёр шумбагч завь илрүүлжээ. Тэдний нэг нь аэроплан тээвэрлэж явсан бол нөгөөх нь арай бага, их өндөр хурдтай явдаг байсан бололтой.
“Хар сахалт” далайн дээрэмчний алт
АНУ-ын Хойд Каролинагийн эрэг орчмын усанд байдаг хөлөг онгоцны үлдэгдлүүд дотроос эртний сэлэм, жижигхэн алтан гулдмай, зооснууд олжээ. Судалгааны явцад хөлөг онгоц болон эрдэнэс алдарт далайн дээрэмчин “Хар сахалт” гэгчийнх болохыг тогтоосон байна.

Италиас олдсон “цус сорогч”-ийн гавал

Археологчид тахлаар нас барсан эмэгтэй хүний гавлын яс олсон аж. Түүний эрүүний ясыг чулууны тусламжтайгаар их том ангайлгасан байжээ. Энэ нь дундад зууны шашны нэгэн зан үйл гэнэ. Тухайн үед цус сорогч гэж үзсэн хүнийг ийн домнодог байжээ.
Эртний хүмүүсийн хачирхалтай араг яснууд
Ойролцоогоор чулуун зэвсгийн үеийнх гэж тогтоосон хэд хэдэн булш олдсон байна. Бунхан дотроос нохойн шүд хэлбэртэй алтан чимэглэл, суугаа эмэгтэй хүний араг яс гарчээ. Археологчид Германы төв хэсэгт явуулсан малтлагаар эдгээр булшуудыг олсон аж.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...