Орос III сургуулийн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэлээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

Энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Орос-Монголын хамтарсан III сургуулийн хүүхдүүд хоолноос хордлого авсан асуудалд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 2-р тасаг ЭХ-ийн ТА-ийн 138 дугаар зүйлийн 2-т заасан /Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчих/, 172 дугаар зүйлийн 2-т заасан /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах/ үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хэрэгт тус сургуулийн эмч болон “Баяндаш” ХХК-ийн захирлыг холбогдуулан шалгаж байна.

Нэгдүгээр сарын 29-ны өдрийн 23:30 цагийн байдлаар ХӨСҮТ-д хяналт тавьж мөрдөн байцаалт явуулжээ. Хүлээн авахад 2010.01.29-ны өдрийн 14:30 минутад “Хоолны хордлого” гэсэн оноштой анхны хүүхэд 103-д дуудлагаар ирсэн байна. Уг хүүхэд 39 хэм хүртэл халуурсан, гэдэс базалсан, усархаг гүйлгэсэн, бөөлжсөн шинж тэмдэг илэрсэн байна.

Одоогийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд 126 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байгаагаас 2 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байгаа юм.

Тус сургуулийн цайны газрын “Баяндаш” ХХК нь сургуулийн захиргаатай гэрээ байгуулж хүүхдийн үдийн цай, өдөр өнжүүлэх ангийн сурагчдын хоол, багш ажилчдын өдрийн цайг бэлтгэн үйлчилдэг байна.

Уг цайны газарт 11 хүн ажилладаг бөгөөд хоол хүнсний зүйлээ “Барс”, ”Хүчит шонхор” захаас тодорхой тогтсон лангуу хувь хүнээс худалдан авдаг ба уг захууд ажиллахгүй үед “Далай ээж”, “Меркури” захуудаас авдаг байна.

Хоолны хордлогонд хордсон хүмүүс нь өдөр өнжүүлэх ангийн багш, сурагчид ба тэдэнд зориулж тусад нь хийж бэлтгэсэн хоолны пирожки, луувангийн салат зэргийг идсэн пирожкины мах нь хуршсан байдалтай исгэлэн гашуун амттай байсан гэж эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүд мэдүүлж байгаа нь пирожки, луувангийн салатнаас хордлого авсан байж болзошгүй гэж үзэж болох байна.

Мөрдөн байцаалтаар 42 хүнийг гэрч, хохирогчоор байцааж, цайны газарт нарийвчилсан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр битүүмжилж цагдаагийн байнгын хамгаалалтад авч хэргийн газраас хураан авсан дээжүүдэд шинжилгээ явуулахаар шинжээч томилж “Баяндаш” ХХК-ын захирал Б-гийн мэдүүлсэний дагуу хүнсний зүйлийг цуглуулсан газруудыг заалгаж мэдүүлгийг газар дээр нь шалган, худалдан авсан гэх хүнсний бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжээч томилон хүргүүлээд байна.

Одоогийн байдлаар цайны газрын ажилчид болон ажлын байранд ямар нэгэн халдварт өвчний голомт байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн болон МХЕГ-ын лабораторид хандаж шинжээч томилон хүргүүлээд байна. Эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа 113 хүүхдүүдэд ямар халдварт өвчний шинж тэмдэг байгаа талаар шинжээч томилж насанд хүрээгүй гэрч, хохирогчоор тогтоох мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааг шуурхай явуулж байна.

Цаашид нийтийн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд шинжилгээтэй баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хоол, унд үйлчлэх, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангах, хоол, хүнсний аюулгүй байдалд тавих хяналт тавьдаг албан тушаалтнуудын ажлыг хариуцлага, шалгалтыг өндөржүүлэх шаардлагатай байгаа нь хэргийг шалгах явцад харагдаж байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...