Дойче банк Монгол улсын стратегийн түнш болох хүсэлтэй

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Давост ажиллаж байх хугацаандаа Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дойче банкны төлөөлөгчдийн хүсэлтээр тус банкны дэд Ерөнхийлөгч К.Кох-Везертэй уулзлаа.

Ноён К.Кох-Везер нь Германы сангийн яамны орлогч сайд байсан, дэлхийн банкинд олон жил ажилласан германы тэргүүлэх эдийн засагчдын нэг юм. Тэрээр, Дойче банк нь манай улсын стратегийн түнш болох саналтай байгааг Ерөнхийлөгчид уламжиллаа.

Ерөнхийлөгч, Дойче банкны зүгээс Монгол улсад тодорхой хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн зөвлөгөө өгч байдагт талархлаа илэрхийлээд, монгол залуучуудыг банк санхүүгийн салбарт сургаж, дадлагажуулах, ялангуяа бондын худалдааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Дойче банк бол дэлхийн 75 улсад 17 сая орчим үйлчлүүлэгчтэй, германы хамгийн том арилжааны банк бөгөөд, хямралын үед төрөөс тусламж аваагүй цөөхөн банкнуудын нэг юм.

Тус банк нь манай улсад 2009 оны байдлаар 250 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...