Хөөмий, наадмыг бүртгүүлэх материалыг ЮНЕСКО хүлээн авснаа илэрхийлжээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
ЮНЕСКО нь 2001-2005 онуудад “Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжис”-т дэлхийн онцлог өвүүдийг гурван удаа зарлан тунхагласан бөгөөд түүнд Монгол үндэстний бүтээн бий болгосон Морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг 2003 онд, Монгол ардын уртын дууг 2005 онд “Хүн төрөлхтний аман болон биет бус Соёлын өвийн шилдэг дээж”-ээр тус тус өргөмжлөн тунхагласан билээ.

2003 оны “Биет бус Соёлын өвийг хамгаалах тухай” конвенц хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан тус конвенцийн 31 дүгээр зүйлийн заалтын дагуу хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн шилдэг дээжист тунхаглан зарласан бүтээлийг Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад нэгтгэн бүртгэжээ.
Одоогоор Монгол Улсаас ” Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”, “Монгол ардын уртын дуу”, “ Монгол Тууль”, ”Монгол ардын Цуур хөгжим”, ”Монгол биелгээ” нь Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтанд бүртгэгдээд байна.

Монгол хөөмийн урлаг, Монгол наадмыг Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэхүүлэхээр нэр дэвшүүлсэн баримт материалыг 2009 оны наймдугаар сард ЮНЕСКО-д хүргүүлээд байна. ЮНЕСКО нь Монгол Улсаас нэр дэвшүүлсэн дээрх хоёр номинацийн материалыг хүлээн авснаа нотолсон албан захидал ирүүлээд байна. Нэр дэвшүүлсэн эдгээр өвийн баримт бичгийг Конвенцийн хороо хянан үзэж байгаа бөгөөд олон улсын шинжээчийн баг 2010 оны эхний хагас жилд манай улсад ирж нэр дэвшүүлсэн өвийн байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ хийх ажээ.

Үнэлгээг үндэслэн Конвенцийн Засгийн газар хоорондын Хороо 2010 оны арваннэгдүгээр сард хуралдах хуралдаанаар бүргэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

1 comment:

  1. hudlaa! huumii hyatadiin soyoliin uvuur bvrtgegdsen gedgiig medeegvi gj vv!!!

    ReplyDelete

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...