БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-д захидал илгээв

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн төвийн ерөнхий захиралд захидал илгээжээ. Соёлын өвийн бүртгэлийн асуудлаар сүүлийн өдрүүдэд Монголын нийт ард иргэдийн сэтгэл санааг зовоож байгаа зарим асуудлыг БСШУ-ны сайд захидалдаа уламжилсан байна.

Монголын үндэсний соёлын язгуур төрлүүдээс өөр улс орны нэрээр “Дэлхийн соёлын өв”-д бүртгэгдэх явдал гарч байгаад ард иргэд, Монгол Улсын Засгийн газар ихэд харамсаж байгаагаа илэрхийжээ.
Тухайлбал 2005 онд монгол ардын үндэсний уртын дууг “Монголын уламжлалт ардын уртын дуу” төрлөөр БНХАУ-тай хамтруулан бүртгүүлсэн. Гэтэл 2009 оны 11 дүгээр сард “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д БНХАУ-ын нэр дээр “Хоолойн цуур буюу Монгол хөөмийн дуулах урлаг”-ийг бүртгэснийг сайд жишээ болгосон байна.“Монгол хөөмий” гэж бүртгэгдсэн нэрэндээ Монголынх гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн соёлын язгуур өвийг тээгчид нь Монгол Улсын баруун бүс нутаг дахь “Алтайн нуруу”-г тойрон нутагладаг ард түмнээс гаралтай, бага насны хүүхдээс 90 гаруй настай өндөр настан хүртэлх олон зуун хөөмийч Монгол Улсын нутагт амьдран суудаг баримтыг Монголын болон гадаадын соёл, урлаг судлаач, эрдэмтэд тогтоосон. БНХАУ-ын Өвөрмонголд хөөмийн зарим нэг төрөл цаг, хугацааны хувьд нэлээд хожим нэвтэрсэн гэж урлаг, түүх судлаачид үздэг. Манай улсаас “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-ын 2010 оны бүртгэлд “Монголын уламжлалт баяр: “Наадам”, “Монгол ардын хөөмийн урлаг”-ийг бүртгүүлэхээр нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг 2009 оны 8 дугаар сард ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн. Конвенцийн хорооны хянан үзэх шатанд байгаа энэ материалыг бүртгэхийн өмнө танай байгууллагын шинжээчид Монгол Улсад ирж газар дээр нь үнэлгээ хийн, соёлын энэ үнэт өвийн талаар бодитой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэжээ.

Улс үндэсний оршин тогтнол, ард иргэдийн аж амьдралын түүхэн онцлог шинжийг илэрхийлж байдаг соёлын өвийг бүртгэх асуудалд илүү өндөр, нарийвчилсан судалгаатай, тухайн улс орны түүх, соёлын бодит, түүхэн баримтад тулгуурлан анхааралтай, нухацтай судалж, ялангуяа хил залгаа оршиж байгаа хөрш орнуудын соёлын биет бус өвийг бүртгэх асуудалд илүү болгоомжтой, хариуцлагатай хандах шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна. Дэлхий нийтийн соёлын биет бус өвийг бүртгэх үйл ажиллагааг “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенци”-ийн үндсэн агуулга, зарчимд тулгуурлан цаашид илүү нээлттэй, ил тод болгож, уг өвийн төрөл зүйлийг тээгчид нь бодитой оршин буй улс орнуудын саналыг авч, эрдэмтэд, судлаачдын хөндлөнгийн, харьцуулсан үнэлгээ, судалгааг гаргуулан, язгуур байдлыг нь харгалзан бүртгэдэг байх асуудлыг анхааралдаа авна гэдэгт итгэж байгаагаа БСШУ-ны сайд захидалдаа илэрхийлсэн байна.

1 comment:

  1. zuv shuu dee! ali ertnees l ingej halj yarij duu hoiloogoo hurgeh baisiin!

    ReplyDelete

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...