Mart v1.5 Олон хэлийн МОНГОЛ толь бичгийн ОРЧУУЛГА хийдэг шинэ хувилбар


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.



Март 1.5 толь бичиг нь Babylon толь бичгийн санг хөрвүүлж авсан тул үгийн сан сайтай. Энэхүү сүүлийн хувилбар нь монгол англи хэлний хооронд ОРЧУУЛГА хийдэг болсон байна.
Одоогийн байдлаар Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичгийг хөрвүүлж бэлдээд байна.
Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (99575 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй.
Mart dictionary програмд толь бичиг суулгахдаа http://www.mart.mn -ээс толинуудыг татаж аваад
дээр нь double-click буюу хулганаараа хоёр ойрхон дархад толь нь өөрөө автоматаар програмд нэмэгдэж орно.
(Mart dictionary програм нь өөрөө эхлээд суусан байх шаардлагатай ). Монголоор хайлт хийхдээ XP үндсэн гарын driver ашиглана.
Энэ нь Unicode –оор ажилдаг тул MonKey болон ArialMon фонт шаардлагагүй.
Хэдэн ч толь бичиг суулгаж болно. Манай толь хурдан хайлттай тул 40 толь бичгээс хайлт хийсэн ч таньд хэдхэн хоромд үр дүн харуулна.
Мөн дээр нь таны компьютерийг бага ачааллана.
Толь бичгийн дарааллын дагуу хайлт хийх учир та хамгийн их хэрэгцээтэй толь бичгээ хамгийн эхэнд гаргаарай.
Mart dictionary дээр babylon -тай адилаар "ctrl + right mouse" дарж үгээ авч орчуулдаг (үүнийг мэдээж тохируулж өөрчилж болно).
Толь бичиг дамнуулж хайлт хийх боломжтой Жишээ нь : Манай Монгол-Солонгос тольд таны хайсан үг байхгүй бол Монгол-Англи, Англи-Солонгос
толинуудыг суулгаад Монгол-Англи-Солонгос гэсэн дамнасан хайлтыг ганц үйлдлээр хийж болно.
Үг цээжлэх боломжтойгоороо бусад толь бичгийн програмуудаас давуу
(Таныг ажлаа хийж байхад дэлгэцний доод буланд жижиг цонхонд санамсаргүйгээр үг солигдоно).
Мөн Cyrillic to Unicode хөрвүүлэгчтэй, Англи үгийг хэлэх товч дарж дуудлагыг нь сонсож болно.
Mart dictionary програм нь үнэгүй тараагдаж байгаа ба бусад програм дээр гардаг license-ийн тал дээр та санаа амар байж болно.
Сурталчилгааны баннертай бөгөөд таньд таалагдахгүй бол хураагаад харагдахыг нь болиулж болно.
Энд дарж татаж авна уу.
Монгол үг, үсэг таниулах заавар

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...