Цаг агаар тивүүдээр "даажигнаж" эхэллээ

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Таван тивийн хүн, амьтныг цочроосон үзэгдэл дэлхий дахинаа үргэлжилж байна. Ид өвлийн хүйтнээр зарим улсад цас нахзарч, нялх ногоо цухуйн амьтны хүрээлэнгийн хүрэн баавгай ичээнээсээ гарчихаад хоол эрж яваа нь олон орны эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Гэтэл манай бөмбөрцгийн нөгөө хэсэгт цочир хүйтэрсний улмаас багагүй хор, уршиг учраад байна.

Манай өмнөд хөршийн нийслэлд их хэмжээний цас орсноос дотоодын нислэг бүрэн зогсч гадаадын 86 нислэг хойшлогдсон байна. Энэ үеэр Бээжинд 4.4 см, дагуул хотуудад нь 11.7 см зузаан цас оржээ. Хүйтний эрч чангарч хасах 19 хэм хүрнэ хэмээн цаг уурчид нь анхааруулж байгаа аж.

Америкт хасах 27 хэм хүйтэрлээ
АНУ-ын Миннесота мужид хасах 27 хэм хүйтэрсэн нь бас л сонин үзэгдэл гэнэ. Шинэ жилээр гадагшаа ч гарч чадаагүй гэж олон хүн ярьж байна.

БНСУ-д 29 cm зузаан цас оржээ
Солонгост 29 см зузаан цас орсон нь 1937 оноос хойшхи анхны тохиолдол болжээ. Гимпо нисэх буудал олон улсын нислэгээ зогсоосон төдийгүй Засгийн газрын хуралдаан хойшилсон гэх нь гайхмаар. Ерөнхийлөгч Ли Мэн Вак ордондоо сайдуудаа хүлээж, сайдууд нь зам муу учраас ирээгүй байна.

Өмнөд хөршид нүүрлэсэн их хүйтэн хойд хөршийг ч тойрсонгүй
Орост шөнөдөө хасах 42 хэм хүрч байгаа аж. Энэ нь ОХУ-д бас л ховор тохиолдол гэнэ. Якутад байдал хүндэрч хасах 46 хэм хүрч, дулааны шугам хагарснаас иргэд гартээ суух аргагүй болжээ. Засгийн газраас энэ хүйтнийг давж гарахын тулд сургууль, компаниудын байранд айлуудыг түр хоргодуулж, "Хонда" мотороор дулаацуулж байгаа юм байна.

Польшид 60 хүн осгов
Хүйтэнд хамгийн их хохирсон улс бол Польш. Он гараад тэнд 60 хүн хөлдөж үхсэн тул Польш улсын Засгийн газраас онц байдал зарлажээ.

Францад 300 км урт цуваа замын хөдөлгөөнийг гацаалаа
Франц нийтийн тээвэргүй болжээ. Иргэдээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг Засгийн газраас нь анхааруулжээ. Метро зогссон тул хүн болгон автомашин унаж, гол замууд дээр 300 км урт цуваа үүсэж байгаа гэнэ.

Их Британи "бээрсэн" сургуулиудаа хаана
Европын орнуудаар хүйтэрч, цас үргэлжлэн орсоор байна. Үүний улмаас Их Британид сургуулиудаа хаах шийдвэр гаргажээ. Тус улсын нисэх онгоцны таван буудал мөн төмөр замын компаниудын үйл ажиллагаанд ч цаг агаарын байдал нөлөөлсөн байна.

Швед айлууд халаалтаа авч чадсангүй
Тус улсад хасах 38 хэм хүртэл хүйтэрснээс бүх нислэгүүдийг цуцалж, сургуулиудыг хаасан байна. Зарим мужид хэдэн мянган айлын халаалт ажиллахгүй болжээ. Шведэд 1942 оноос хойш ингэж хүйтэрч байгаагүй гэнэ.
Зууны мэдээ

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...