Туркийн сонин Монголчуудаас уучлалт хүссэн байна

Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.


Туркийн “Реферанс” сонины 2010.01.21-ний өдрийн дугаарт "Монгол Улс Туркээс 20 мянган эрэгтэй авах гэж байгаа, энэ асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд удахгүй өндөр хэмжээний төлөөлөгчид Туркт айлчилж дэлгэрэнгүй ярилцах юм байна” гэсэн агуулга бүхий ташаа мэдээлэл нийтлэгдсэн байсан талаар бид мэдээлсэн.

Тус нийтлэлийн мөрөөр Анкара дахь Монгол Улсын ЭСЯ “Ийм яриа хэлэлцээ явагдаагүй, энэ нь ор үндэсгүй мэдээлэл болно” гэсэн тайлбарыг Туркийн телевиз, сонин хэвлэлд мэдэгдэж байгаа талаар Гадаад харилцааны яам мэдээлж байна.

Түүнчлэн, Туркд ийм ташаа мэдээ гарсанд харамсаж, энэ нь хоёр орны найрамдалт харилцаанд нөлөө үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа бөгөөд уг агуулга бүхий мэдээг чухалчлан авч үзэхгүй байх хэрэгтэй тухай Туркийн ГХЯ-ны албан ёсны мэдэгдлийг Улаанбаатар дахь БНТурк Улсын ЭСЯ өнөөдөр ГХЯ-нд гардуулжээ.

Үүний зэрэгцээ сэтгүүлч Жалэ ӨзгэнТурк “Реферанс” сонины 2010.01.22-ны өдрийн дугаарт уучлал гуйсан зүйл нийтлүүлсэн байна. Түүнээс нь товчлон танилцуулбал “Би олон жил сэтгүүлчээр ажиллахдаа анх удаа цахим шуудангаар ийм олон эсэргүүцэл хүлээж авлаа. Би монголчуудыг гомдооё гэж хүсээгүй, тэгж яваагүй. Хэрэв гомдоосон бол уучлалт гуйж байна” гэсэн аж.

1 comment:

  1. Муу түркийн садар янканыг алуул таарна

    ReplyDelete

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...