Д.Ядамсүрэн: БНСУ руу гэр бүлээр нь гэрээгээр явуулах саналд Солонгосын тал нааштай хариу өгөөгүй


Гадаадад ажиллах хүч илгээх төвийн тамгын албаны дарга Д.Ядамсүрэнтэй ярилцлаа.
Та доорх реклам дээр нэг дарна уу.Баярлалаа.

-Өнөөдрийн байдлаар танай тввөөр дамжин хэчнээн залуус БНСУ-ыг зориод байна вэ?
-Манай төв 2007 оны дөрөвдүгээр сараас БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх болсон. Өнгөрсөн онд 1487 хүн явсан. 2008 оны арванхоёрдугаар сард бүртгүүлсэн хүмүүсээс одоо мянга гаруй нь үлдээд байна. Өнөөдрийн байдлаар тус улсын хөдөлмөрийн бирж дээр мөн тооны хүмүүсийн нөөц бий. Харин он гарснаао хойш хэчнээн хүн гаргахаа ярилцаагүй байна. Яагаад гэвэл тус улс 14 орноос ажиллах хүч авдаг. Эхлээд энэ тоогоо баталчихаад дараа нь улс бүрээс хэчнээн ажилчин авахаа тогтоодог юм билээ. Жил бүрийн эхэнд буюу ирэх сарын сүүлчээр энэ тоог гаргасны дараа тодорхой болно. Манай талаас НХХЯ, тус улсын Хөдөлмөрийн яам хооронд тохиролцсоны дагуу холбогдох эрх бүхий байтууллага үүнийг хийж гүйцэтгэдэг. Иймээс одоохондоо шинээр хүн бүртгэхгүй. Харин өмнө нь бүртгүүлсэн хүмүүсээс бага гэлтгүй явуулж байна. Тухайлбал, он гарснаас хойш таван хүн явсан.
-Сүүлийн үед явах хүний тоо буурсан уу?
-Эдийн засгийн хямралтай холбогдуулан Солонгосын тал өөрийн ажилгүй хүмүүсийг ажилтай болгох зорилгоор өнгөрсөн оны эхэнд тодорхой хугацаагаар манайхаас ажиллах хүч авахгүй гэдгээ мэдэгдсэн. Зарим орноос ажиллах хүч авах тоогоо ч цөөрүүлсэн юм билээ.
-Тус улсын иргэд нь тоож хийдэггүй, химийн хортой нөхцөлд ажиллах ажлын байрандаа гаднаас ажиллах хүч авдаг. Манайхан ихэвчлэн ийм орчинд ажилладаг гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Тийм хортой, хүнд нөхцөлд ажилладаггүй. Нэгдүгээрт, бид бүртгэдэг. Хоёрдугаарт, буртгэсэн хүмүүсээ эрүүл мэндийн үзлэг, хэлний шалгалтад оруулаад тэнцсэн тохиолдолд тус улсын хөдөлмөрийн бирж дээр нэрсийг байршуулна. Нэрс гэдэг нь Доржийн Дулмаа гэж биш юм. Харин тэдэн настай, ийм өндөртэй эрэгтэй, эмэгтэй ажил хайж байна гэсэн мэдээллийг тавьдаг. Ингээд сонголтыг тус улсын үйлдвэр, аж ахуйн газрын эзэд хийдэг. Тэд сонголт хийсэн саналаа манайд ирүүлэхдээ байр, хоол болон ямар хэмжээний ца
лин олгох, амралтын өдрүүдэд хэдэн цагийн хуваараар ямар орчинд ажиллах тухай мэдээллийг багтаасан хөдөлмөрийн гэрээний төсөл ирүүлдэг. Үүнийг бид тухайн хүнд дамжуулна. Гэхдээ манай хүмүүсийн буруу бий. Учир нь, хөдөлмөрийн гэрээний төсөлд Та ийм орчин, нөхцөлд ажиллана гэдгийг заасан байдаг. Гэрээтэйгээ сайн танилцах ёстой. Солонгос хэл мэдэхгүй бол хичээл зааж буй багш эсвэл Солонгосын сайн дурынхнаас асууж болно. Мөн Солонгосын Хөдөлмөрийн яамны төлөөлөгч манайд ажилладаг. Энэ хүмүүстэй уулзаж болно. Мөс зөөх бол ийм орчинд, загас агнуур бол далай дээр ажиллана гэдгийг тайлбарласан байх жишээтэй. Харамсалтай нь, манайханд явах нь түрүүлж тархинд нь буудаг бололтой. Тэгээд очсон хойноо ажиллах орчноо санадаг юм шиг. Монгол хүн тэр бүр далайтай харилцаж байгаагүй тул хэцүү нь ойлгомжтой. Адаглаад бороо ороход ажлын усны хувцас, гуталтай ч ширүүн бороонд норж, даарч хөрөхөөс эхлээд бэрхшээл тулгарна. Уг нь энэ бүхнийг явахаасаа өмнө сайн судлах ёстой. Ингэж чадаагүйгээс харилцан үл ойлголцол гардаг. Түүнээс огт мэдээгүй, сонсоогүй газраа очиж ажиллана гэж байхгүй. Жишээлбэл, онгоцны үйлдвэрт очвол дуу, чимээ ихтэй, хүнд ажил гэдгийг гэрээнд заасан байдаг. Иймээс гэрээтэйгээ л сайн танилцах ёстой. Залуус үүнийг л хагас дутуу ойлгоод байдаг юм. Очоод харах, эндээс сонсох хоёр өөр бололтой.
-Хараар ажиллаж буй хүнээс гэрээгээр ажиллагсад нь цалин бага авдаг. Яагаад тэр вэ?
-Гэрээгээр явж буй залуус хоёр улсын Хөдөлмөрийн яамдын тохиролцсон журмын дагуу цалинждаг. Энэ .журамд дур улсын хөдөлмөрийн гэрээний доод хэмжээнээс дээгүүр цалинжина гэж заасан. Өнөөдрийн байдлаар тус улсын хөдөлмөрийн гэрээний доод хэмжээ хэд байгааг би мэдэхгүй байна. Харин долоо хоногийн өмнө тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 960-аад мянган вон байсан. Манайхаар 980-аад мянган төгрөг гэсэн үг. Үүнээс дээгүүр цалин авч байгаа. Яахав, манай хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажиллалаа гэхэд тэр нь тус улсад бага байж болно. Харин манай улсын хувьд өндөр цалин шүү дээ. Дээр нь тухайн хүн ажлаа сайн хийвэл зургаан сарын дараа цалинг нь нэмдэг. Гол нь цалингаа нэмэхийн тулд тухайн хүн ажил таслахгүй, хөдөлмөрийн зөрчил гаргахгүй байх ёстой.
-Гэрээн дээрээ зургаан сарын дараа цалинг нь нэмнэ гэж заасан байх уу?
-Цалин нэмэх эсэхийг тухайн хүн эзэнтэйгээ тохирно. Түүнчлэн хэр хэмжзэний төгрөгөөр ямар даатгал хийлгэхээ мөн тохирох хэрэгтэй. Харин бидний хувьд гэнэтийн ослын даатгалыг үйлдвэрт очихоос өмнө 30 мянган воноор хийдэг. Ер нь тус улсын хил давсан л бол тэр улсын хууль, дүрмийг мөрдөнө. Түүнээс манай хүнийг харж үзээрэй эсвэл илүү цалин өгөөрэй гэж бид хэлэх эрхгүй. Хамгийн гол нь манай залуус очоод 14 хоногийн дотор эзэнтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулна. Үүнд сарын цалин, амралтын өдөр ажиллахад цалин нэмж олгох, байр, хоолны талд ямар зохицуулалт байх ёстойг оруулна. Харин эзэнтэйгээ тохиролцоод нийгмийн даатгал төлбөл энд ирээд авна.
-Энэ жилээс шалгалтад өөрчлөлт орох уу?
-Шалгалт хэвээрээ. Манай цахим хуудсанд шалгалтын талаархи бүх мэдээлэл бий.
-НХХЯ гэр бүл хүмүүсийг хамтад нь явуулах санал тавьж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа бол?
-НХХ-ийн сайд, холбогдох дарга нар болон манай төвийн дарга бүгд л тус улсад очих болгондоо энэ талаар санал тавьдаг. Гэвч тус улсын тал өнөөг болтол нааштай хариу өгөөгүй. Тодруулбал, огт зөвшөөрөхгүй байгаа л даа. Харин Европын орнууд гэр бүлээр нь ажиллах хүчнээр авахыг зөвшөөрсөн. Харамсалтай нь, эдийн засгийн хямралаас болоод ажиллах хүч авахаа больчихлоо.
-Европын орнууд гэдэг нь…?
-Өнгөрсөн жил Чехтэй энэ талаар ярьсан. Гэтэл хямралаас болж хүн нэмж авах нь байтугай тэнд байгаа манай хүмүүсийг буцаах алхам хийх болсон. Түүнчлэн Герман, Унгар зэрэг орны холбогдох хүмүүстэй ярилцсан ч бас л хямралаас үүдэн зогсчихлоо.
-Танайх нийт хэчнээн хүн ажиллах хүчнээр илгээгээд байна вэ?
-2007 оны дөрөвдүгээр сараас хойш нийт 5980 хүн гарсан.
-Үүнээс хэд нь эрэгтэй бол. Ер нь Солонгосын тал манай улсаас эрэгтэй хүмүүсийг л ихэвчлэн сонгодог уу?
-5243 нь эрэгтэй. 739 нь эмэгтэй. НХХЯ-наас эрх авсан гадаадад ажиллах хүч илгээх төвүүд тэй. 2008 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүмүүсийг аль болох цөөхөн авна гэдгээ мэдэгдсэн. Яагаад гэвэл эмэгтэй хүний хийх ажил багассан гэсэн.
-Танай шугамаар явсан хүмүүсээс хэд нь буцаж ирдэг бол. Судалгаа бий юу?
-Буцаж ирсэн нь бидэнд бүртгүүлдэггүй. Тухайн хүн ажлаа сайн хийгээд эзэнтэйгээ тохиролцсон тохиолдолд аль нэг яамны түшмэдээс асуулгүйгээр дахиад хугацааг нь сунгаж болно.
-Харлаж үлдсэн нь хэд бол гэдгийг сонирхож байна л даа?
-Харлаж үлдэх явдал бий. Өнгөрсөн оны сүүлээр Солонгост суугаа манай Элчин сайдын яам 30-аад мянган монголчууд байна гэсэн судалгаа гаргасан. Үүний 17 мянга нь гэрээгээр ажиллагсад юм.
-Үйлдвэрийн эздээс дарамт шахалт ирлээ гэж танайд ханддаг уу?
-Ийм үзэгдэл эсвэл цалинг нь өгөхгүй байх явдал гарна. Гэхдээ цөөхөн. Энэ тохиолдолд тус улсад суугаа манай төлөөлөгчийн газрын ажилчид асуудлыг зохицуулдаг. Гол нь энэ тухай манай хүмүүс бидэнд мэдэгдэх ёстой. Тухайн хүн өөрөө хэлэхгүй бол бид мэдэхгүй шүү дээ.
-Ажлаа солих боломж хэр байдаг юм бэ?
-Байх хугацаандаа гурван удаа солих эрхтэй.
-Тус улсыг зорьж буй манай залуусын мэдэх ёстой зүйлийн нэг юу вэ?
-Гол анхаарах зүйл нь хэлний бэлтгэл. Гэтэл манайхан хэлэнд ач холбогдол өгдөггүй. Нөгөө нэг асуудал нь монголчууд архи их уудаг явдал. Үүний зэрэгцээ хамгийн сэтгэл эмзэглүүлж буй зүйл нь залуусын эрүүл мэнд. Манай улс хүн ам цөөтэй. Дээр нь хүүхэд, хөгшдөө хасахаар хөдөлмөрийн насныхан нь бүр ч цөөхөн. Ийм атлаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж буй залуусын нэлээд хувь нь бэлгийн замын өвчтэй гарч байна. Холбогдох яам ч анхаарах цаг болж. Үнэндээ өнөөдөр 18-39 насны залуусаас сайн дураараа эмнэлэгт очдог нь хуруу дарам. Тэгвэл таныг Солонгос явуулъя, эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагд гэхэд бүгд л ирдэг. Үүнтэй адилхан нэгдсэн арга хэмжээ авч залуусаа эрүүлжүүлмээр байна.
Үнэн сонин

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...