Сэрчмаа: Миний хурим оны дараа нижгэр болсон


Та доорх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.




Поп дива Сэрчмаа Өвөрмонголд багагүй хугацааг өнгөрөөдөг болсон нь дэр нэгтгэх залуугаа олсон явдал байжээ.
Түүний нөхрийг Журамт гэх агаад Өвөрмонголынхоо тэргүүн баячуудын нэг гэнэ. Дам сураг сонсохнээ тэрээр он гаруут нижгэр хурим хийсэн гэнэ.

Поп диваг Тэмүүлэн гэх залуутай нэр холбогдож байсныг хэн хүнгүй санаж байгаа. Харин Тэмүүлэн нь Сэрчмаад ямар ч хайр халамж үзүүлдэггүй, хөндий хүйтэн нэгэн байсан гэдэг. Ямар сайндаа л Сэрчмааг тоглолтоор явах болоход нь онгоцны буудал дээр гаргаж өгсөн Тэмүүлэн чемоданыг нь шидэх нь холгүй орхичихоод эргэж ч харалгүй яваад өгснийг хүмүүс ярьдаг юм билээ. Энэ мэт хүйтэн хөндий харилцаа тэдний дунд байсан нь салахаас аргагүйд хүргэсэн байх.

Эмэгтэй хүн гэдэг хайр, халамжинд тэмүүлэлгүй яахав дээ. Тиймээс Өвөрмонгол ч гэлээ сайн залуутай суусан бол болох нь тэр ээ. Монгол залуус минь эмэгтэйчүүддээ хайр энхрийлэл үзүүлж, халамж анхаарал тавихгүй бол харь нутгийнханд алдаад дуусах нь байна шүү.

No comments:

Post a Comment

Ta дээрх реклам дээр нэг дарна уу. Баярлалаа.

YouTube дээрх хошин шогууд

Уншиж байна...